
“Атаархсан гэх шалтгаанаар эмэгтэйн толгойг хагалсан хэрэг”-г шалгаж байна
Хүүхдээ цэцэрлэгээс авахаар явж байсан эмэгтэйн толгойг нь хагалж, гэмтээсэн бичлэг цахим орчинд тархаад байгаа билээ. Энэ хэргийн талаар инстаграмд олон мянган дагагчтай хохирогч бүсгүй өөрийн цахим хаягаараа олон нийтэд ийнхүү мэдээллэсэн байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй өөрт нь атаархдаг гэх мэдүүлэг өгсөн байсан талаар бичжээ.

Тус хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад: “Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж байгаа. Хохирогчийг гэмтээсэн зүйл нь алх биш. Тодорхой мэдээллийг шалгаж буй хэлтсээс ирүүлээгүй байна” хэмээлээ.

Түүнчлэн хэрэгт шалгагдаж буй эмэгтэй өмнө нь бас нэгэн инстаграмын олны танил эмэгтэйрүү хоёр удаа халдаж, үсдэж, нүүрийг нь маажсан байна. Энэ асуудлаар хохирогч цагдаагийн байгууллагад мөн хандаад буй аж.

Тэрбээр хэрэг үйлдсэн шалтгаанаа хэлэхдээ: “Би зураг, бичлэгүүдийг нь үздэг. Олон жил инстаграмаар дагаж байна. Намайг өдөөд байдаг юм” хэмээх тайлбарыг өгчээ.
Эх сурвалж: gogo.mn