Жиндүүхэн өдрүүдэд би аав ээжийгээ их боддог

Цас, бороо ороод жиндүүхэн байдаг өдрүүдэд би аав ээж хоёроо их боддог…
Ээж даарсан ч үнээгээ сааж л байдаг, аав даарсан ч малдаа явж л байдаг. Амьдралын төлөө , Миний төлөө шүүдээ…

Зарим үед өглөө эрт босохдоо нойроо харамлаад , арайхийн босож ядах үедээ үүрийн жингээр эрт бэлчдэг хониныхоо араас ядах юмгүй морддог аавыгаа би боддог.

Зарим үед хэцүү санагдаж шантраад, бүх зүйл болохгүй байгаа юм шиг санагдах үед насаараа нэг л зүйлийг өдөр болгон давтаж хийсэн, одоо ч хийсээр байгаа хэрнээ хэзээ ч “хэцүү байна” , “ядаргаатай байна” гэж гомдоллож байгаагүй ээжийгээ би боддог.

Тэд үргэлж “миний хүүхэд эрүүл байхад л болно доо”, “хоол унд бий юу” , “даарчив, дулаан хувцаслаарай” гэдэг. Үр хүүхэд биднээс иймхэн зүйлийг л хүсээд амьдарчихдаг аав ээж бол үнэхээр гайхамшиг. Биднийг эцэг эхээс минь илүү хайрлах хүн үгүй. Аав ээжийн хайр бол ямар ч нөхцөлгүй ганц хайр юм. Тэд биднийг алдаа дутагдал бүх юмтай минь байгаагаар минь үүрд үнэнч хайрлах хүмүүс юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.