Цаг үеийн мэдээлэл

Энэ хүмүүсээ ойрын энэ аймаар хүйтнээр 2-3 хоног амраахыг дэмжиж байна уу?

Монгол ахан дүүсээ одоо чинь хэдэн он билээ, хэддүгээр зуун билээ. Үүрийн -35С градусын тэсгим хүйтэнд хүнийг ингэж зовоож байдаг. Цас цэвэрлэдэг зориулалтын машин, багаж хэрэгсэл, ажлын дулаан хувцасаар хангаж өгөх хэрэгтэй. Үгүй юмаа гэхэд ядаж энэ их хүйтэнд 2-3 хоног цалинтай амрааж болохгүй гэж үү? 2-3 хоног хот заваан байлаа гээд бид нар үхчихгүй л байлгүйдээ гэж бодох юм.

Үүрийн таван жингээр гарч, үдшийн бүрий болтол халуунд халж, хүйтэнд хөрж, хотынхоо өнгө үзэмжинд анхаарч ажилладаг хүмүүс бол ТҮК-ийн ажилчид. Ойрын энэ аймар хүйтэнд гадаа 30 минут зогсоход л осгочих гээд байна шүү дээ.

ТҮК-ийн ажилтан үүрийн таван жингээр эртлэн босч, хөл хөдөлгөөн эхлэхээс урьтаж хотоо цэвэрлэх нь түүний эрхэлсэн ажил, хүлээсэн үүрэг боловч хоёр алхаад таарах тамхины иш, хаа нэгтээ хөглөрөх архины шил, ундааны сав өглөө бүр угтах нь даан ч хэвшил болсон гэмээр дүр зураг.

Хажууханд нь хогийн сав байсаар атал хараагүй юм шиг аягласан хэн нэгний хэнэггүй энэ занд тэрбээр дэмий халаглах ч хэдийнэ дассан байдаг байхдаа хөөрхий. Ганц өглөө ч болтугай нөгөө л нэг танил гэхээсээ өөр дүр зураг угтах нь түүнд, түүний ажлын бүтээмжид нэмэртэй. Гэвч тэр орчмоор ажил, сургууль, хичээлдээ явдаг хүмүүс үүнийг мэдэхгүй хэрнээ халаасаа суллаж, хаа нэгтэй тамхины иш, ундааны саваа хаяж, түүний ажилд хүндрэл болдог нь даанч тохуутай. ТҮК-ийн ажилтны чин хүсэл нь хүмүүсийг хогоо хогийн саванд хийж дадуулах…

Бид 3 хоног хог хаяхгүй байж чадах байлгүйдээ. Бага ч гэсэн хүнлэг байцгаая. Энэ тэсгим хүйтэнд үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол гадаа ажиллана гэхээр зүрх зүсэгдэх юм. Энэ хүмүүсээ 2-3 хоног амраахыг та дэмжиж байна уу. Дэмжиж байгаа бол цааш түгээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!