
Иргэдийн жагсаалтай холбоотой “Их тэнгэрийн ам”-нд нэмэлт хамгаалалт гарчээ
Төв талбайд жагсаж буй зарим иргэд “Их тэнгэрийн ам”-руу хөдөлж, шаардлага хүргүүлэх болсонтой холбогдуулан Их тэнгэрийн аманд ийнхүү нэмэлт хамгаалалт гарчээ.

Иргэдийн шаардлагад:
Нүүрсний хулгайн 440 их наяд
Ундармаа гишүүний 340 тэрбум
Ковидын төсөв
Хээрийн эмнэлэг 6.5 сая евро
Дүүжин тээвэр 22 тэрбум
Түгжрэлийн 420 тэрбум
ЖДҮ
Сэлбэ гол төсөл 60 сая доллар
Авилга албан тушаалын хууль-УИХ гишүүдийг эргүүлэн татах хууль
6.2 Гадны иргэн 50+50 жил газар эзэмших эрхийг цуцал
НӨАТ 10% ийг иргэдэд өг
зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм.

Бид ядуу улс оронд төрөөгүй, ичгүүргүй луйварчдын шуналаас болж ядуурсан ард түмэн билээ. Боломжоо буцааж авъя, ажлаа өг! хэмээн шаардаж төв талбайд ийнхүү жагсаж байна…

Бидэнд сайхан амьдрах боломж байсан. Хэсэг бүлэг улс төрчдийн балгаар өнөөдөр ийм нөхцөл байдалтай байна. Алдагдсан боломжоо нөхөж авъя хэмээн шаардаж байна.
