Цаг үеийн мэдээлэл

Иргэдийн жагсаал хурц хэлбэрт шилжиж эхэллээ. Залуучууд энэ тэсгим хүйтэнд эрүүл мэндээрээ хохирох вийдээ

Иргэдийн жагсаал хурц хэлбэрт ийнхүү шилжиж эхэллээ. Залуучууд ийнхүү тэсгим хүйтэнд гадаа нүцгэн суулт хийж эхэлж байна.

Эрүүл мэнд биеэ үл хайрлан энэ их хүйтэнд хувцасаа тайлан жагсаж байгаад иргэд дараах сэтгэгдэлтэй байна.

Сэтгэгдэл 1 : Бас ингэж болохгүй шүү амь нас эрүүл мэндээ хайрла залуусаа.

Сэтгэгдэл 2: Залуучууд илүү их шантарч байгаа шүү дээ үнэндээ. Бидний ах эгч, аав ээжүүд арай гайгүй нийгэмд нь амьдарч байсан юм болохоор орох орон , ойчих аятгатай болсон. Гэтэл дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залууст арай л чанга нийгэм үү? Цалин , зардал 2 нь тэнгэр газар шиг ялгаатай. Үнэндээ л шантарч байгаа, шантарч байна.

Сэтгэгдэл 3: Хөхөө өвлийн хүйтэнд хувцасыг нь өмсгөөчээ, хэний ч үр хүүхэд ялгаагүй шүү, даарч хөрч өвчин олбол наад төрд гарсан хулгайчууд биш миний дүү нар л эрүүл мэнд, амь насаараа хохирно. Хажууд нь байгаа Монголчууд минь хувцсыг нь өмсгөөчээ, гуйж байна.

Сэтгэгдэл 4: Залуусаа хувцасаа тайлж болохгүй шүүдээ. Эрүүл мэндээ бодох хэрэгтэй шүү чи өөрөө хохирно шүү залуусаа гадаа 27 градус тай байна шүүдээ .Ингэж жагсаж болохгүй шүү хоёр залуу минь хуцасыг нь өмсүүлээчээ хүмүүсээ бие биеэ хайрлаачээ

Сэтгэгдэл 5: Хүүхдүүд байна шүү дээ. Өвчин олох вий дээ. Эцэг эх нь очиж аваасай. Төр дэндүү харгис байна. Энэ хүйтэнд гарч ирж үйлдэл хийгээсэй.

Сэтгэгдэл 6: “Энэ хөөрхөн хөвгүүдийг хар даа. Энэ насан дээрээ өвлийн хүйтэнд олны нүдэн дээр ордны урд осгох гээд Оюун-Эрдэнэ гараад ирээч гээд уйлаад нүцгэн гуйгаад суух нас мөн үү? Найз нөхөдтэйгөө тоглох, үерхэх, кино, тоглоом, хичээл сургууль гээд хөөрөөд гүйж байх нас биз дээ. Тэд ирээдүйдээ санаа зовж байна. Ийм утгагүй нийгэмд яаж амьдрах аргаа олохгүй айж байна. Улс төрчид эрх мэдэлтнүүд тэдний хань хамсаатнууд энэ хүүхдүүдийн өнөөдрийг хулгайлсан. Чинийхийг ч, чиний хүүхдүүдийнхийг ч мөн адил . Харин тэдгээр хулгайчдын хүүхдүүд аав ээжийнхээ мөнгөөр гадаадад сурч хөгжиж шоудаж наргиж яваа. Тэдэнд санаа зовох зүйл байхгүй” гэх мэт сэтгэгдэлүүдийг хэлж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч иртэл хүн бүр шэйрлэж, Залуус, жагсагчидыг эрүүл мэндээрээ хохирохоос, хөлдөхөөс хамгаалаарай хэмээх сэтгэгдэлээр мөн уриалсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!