
Oлдохгүй байсан “Тэс Петролиум”-ын 2 ажилтны цoгцосыг шатахууны сaвны лагийг соруулах үеэр олжээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутагт “Тэс петролиум” ХХК-ийн “Шатахуун агуулах нөөцийн сав” дэлбэрсний улмаас гал гарч нэг ажилтан амиа алдсан тухай болон мөн 2 ажилтныг хайж байгаа тухай мэдээллийг хүргэж байсан билээ.

Харамсалтай нь саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулах үеэр 2 иргэний цогцосыг олжээ. Тодруулбал савруу унасан байх магадлалтай 2 иргэнийг эрэн хайх ажиллагаанд онцгой байдлын, цагдаа, эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” компанийн ажилтнууд ажиллаж 49 настай эрэгтэй, 43 настай эмэгтэйн цогцсыг гарган Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун агуулах нөөцийн саванд үлдсэн АИ-92 бензинийг соруулах ажиллагааг гал гарсан өдрийн 23:25 цагаас эхлэн 12 сарын 2-ны 20:00 цаг хүртэл 372 тонныг 40 тоннын есөн авто цистернээр соруулж, тухайн компанийн хашаанаас гарган, цагдаагийн хамгаалалтад авсан байна.
Ийнхүү эрэн хайх ажиллагаа арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 цагт өндөрлөсөн хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж: mass.mn, ОБЕГ