
УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийж, нүүрсний хулгайд холбогдож буй хүмүүсийг нэрлэлээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайд хамаарах зургаан хүнийг өнөөдөр ийнхүү нэрлэв. Тэрээр АПУ ХК-ийн захирал П.Батсайхан, MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нарыг нүүрс хулгайлдаг бүлэглэлийн тэргүүнүүд хэмээн нэрлэв. Мөн тэдний хамаарал бүхийн УИХ-ын гишүүд нүүрсний хулгайд холбоотой гэлээ. Тэднийг Авилгатай тэмцэх газарт өгч шалгуулахаа мэдэгдсэн юм.

Үүнээс гадна нүүрсний хэргийг нуун далдалдаг шүүгчдийг нэрлэв. Үүнд, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн орж байна. Мөн Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболдыг нэрлэлээ. Ингээд бизнес эрхлэгчид, Улсын их хурлын гишүүд, хууль хяналтынхан бүгд нийлээд нүүрс хулгайлсан гэлээ.

Эх сурвалж: itoim.mn