Цаг үеийн мэдээлэл

Төрийн ордоны хамгаалалтын албаны 4 хүний толгойг хагалж , мөн 2 иргэн дарагдлаа

Хууль бусаар нүүрс хил гарган их хэмжээний мөнгийг идсэн этгээдүүдийг нэрсийг зарлаж, хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй жагсагчид дөнгөж сая буюу 2022.12.05-ны өдрийн 18:00 цагийн үед Төрийн ордон руу дайран гол хаалгаар нэвтрэн орлоо. Энэ үеэр Төрийн ордны хамгаалалтын албаны дөрвөн хүний толгойг хагалсан хэрэг гарлаа.

Мөн иргэд олноороо бие биенээ түлхсэнээс болж 2 иргэн дарагдаж биеийн байдал муудсан тул Цагдаагийн байгууллагаас тухайн иргэдийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Цагдаагийн байгууллагаас яг одоо чанга яригчаар иргэдэд хууль эрх зүйн талаар зөвлөмж, мэдээлэл өгч, өөрсдийн аюулгүй байдлыг хангах талаар танилцуулан ажиллаж байгаа ажээ.

Иймд иргэд аюулгүй байдалдаа анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: mass.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!