Uncategorized

Оросын алдарт уран бүтээлч Сергей Зверев Думд нэр дэвшихдээ Монгол брендээр гангарчээ

Оросын алдарт дуучин, оёдолчин, тайз дэлгэцийн жүжигчин, бизнесмэн, телевизийн хөтлөгч гээд олон төрөлд танигдсан Сергей Анатольевич Зверев нь 1963 онд Буриад улсын Иркутск мужид төрсөн. Түүний анхны мэргэжил нь хувцас загвар зохион бүтээгч, оёдолчин байсан бөгөөд цаашлаад урлагийн хүн болжээ. Гадаад төрх, байгаа байдлаараа онцлог түүнийг ижил хүйстэн гэж андуурах тохиолдол байдаг ч үнэндээ тэр дөрвөн удаа албан ёсоор эсрэг хүйстэнтэйгээ гэрлэж байсан ба одоогийн байдлаар нэг хүүтэй.

2019 онд Зверев Байгаль нуурын сав газарт ус савлах үйлдвэр барихыг эсэргүүцэн “Улаан талбай”-д ганц хүний жагсаал хийсэн байна. Түүнийг ганц хүний жагсаалын дүрэм зөрчсөн хэргээр Москва Тверской шүүхээс 15 мянган рублиэр торгожээ. Ийнхүү тэрээр 2021 оны эхээр тэрбээр Төрийн Думын дараагийн сонгуульд Буриадаас Төрийн Думд нэр дэвших гэж байгаагаа зарлав. Мөн 2021 оны 7-р сарын 7-нд Конгресст Зверевийг Буриадаас нэг мандаттай тойрог болох 9-р тойрогт нэр дэвшиж, Оросын экологийн “Ногоон” намын холбооны намын жагсаалтад нэр дэвшүүлсэнээр тэрээр сонгуульт ажлаа эхлүүлээд байгаа билээ.

Тэгвэл түүний сонгуульт ажлын зургууд дээр гангарсан байгаа гоёмсог, чамин дээлүүдийг Монголын “Mon Couture” бренд урласан гэнэ. Энэ Монгол бренд дэлхийн тавцанд гарсан анхны тохиолдол биш ч гэлээ онцгой үйл явдал юм. Тэрээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан “Монголын загварын компанийн урласан буриад дээл өмслөө. Энэ салон  @mon_couture орчин үед тохирсон үндэсний хувцас хийдгээрээ алдартай. Энэ ганган дээлийг маш хурдан, маш сайхан оёж ирүүлсэнд талархаж байна” хэмээн бичсэн байна.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДВАЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!