Л.Нанжид: Сээр цохиод алганы шивнүүр яс нь хугарах үзэгдэл элбэг байна

Гар сарвууны мэс засалч Л.Нанжид эмч дараах сэрэмжлүүлэг зөвлөгөөг өглөө:

Гар сарвууны мэс засалч Л.Нанжид: “Би нэг зүйлийг гайхаад бардаггүй , дээр нь бүр ойлгодоггүй ээ. Учир мэдэх нэг нь зөвлөөрэй. Гар сарвууны эмч нарын бас л нэг толгойны өвчин болж байгаа зүйлийн нэг энэ сээрний ясыг гараараа цохиж хугалах. Энэ яс хугарлаа гээд яг юу өөрчлөгдөөд яах гээд байгаа юм бүү мэд. Харин эсэргээрээ цохисон хүний алганы шивнүүр яс нь хугарах үзэгдэл элбэг юмаа.

Бүгд л эр эмгүй сээр цохиж хугалаж байгаа бичлэг хийгээд бусдад буруу үлгэр болох тэрэндээ онгирч омогшоод яах юм бэ сошиалаар…. Өгөр яс хугарч л байдаг. Таны , чиний гарны яс хугарвал хөдөлмөрийн чадвар алдагдах цаашлаад гар хавдаж үрэвсэх идээлж бохирдох гээд л их олон хүндрэл гарч байна даа.

Зүгээр зугаа ч юмуу тоглоомч юмуу энэ үйлдлийн ард өөрөө хохироод үлдэнэ , эмчлэх гэж эмч эмнэлгийнхэн зүдэрч байгааг л ойлгочихмоор байнаа. Хамаатны дүү хүртэл гараа хугалаад хагалгаанд орж байх шиг. Яс цохиж ясаа хугалахаа болъёо бүгдээрээ” хэмээн өөрийн албан ёсны сошиал хуудаснаа сэрэмжлүүлэг болгон бичжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.