Uncategorized

АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ НАСАА АЛДЛАА

“ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан дэлбэрэлтээс үүссэн гал түймэрт өртөн , ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олонд ГҮНЭЭ ЭМГЭНЭЛ илэрхийлье.

Дархан нефть баазын шатахууны Нярав албан тушаалтай Нямаа овогтой Отгон нь 2022 оны 12-р сарын 01-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад зуурдаар насан эцэслэж хүнд гарз тохиолоо. Н.Отгон нь 1979.03.13-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн , 2006-2009 онуудад Олон улсын эдийн засгийн дээд сургуулыг “Нягтлан бодогч” мэргэжлээр төгсөж байжээ. 2009 оны 08-р сараас Тэс петролиум компанид Шатахууны няраваар ажиллаж эхэлсэн байна. Н.Отгон нь Тэс петролиум компанийн Дархан бааз салбарт ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан ажилдаа идэвхи зүтгэлтэй , санаачлагатай , үр бүтээлтэй ажиллаж байгууллага хамт олныхоо итгэл найдварыг хүлээсэн тус байгууллагын шилдэг ажилтан байлаа. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн 2022 онд Газрын тосны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулж байсан гавъяатан байлаа. Эрхэм таны даруу төлөв , шулуун шударга , хүнлэг, нөхөрсөг , өгөөмөр энэрэнгүй , бүтээлч хөдөлмөрч , зарчимч зан чанар гэр бүл, үр хүүхэд , ах дүү, төрөл төрөгсөд , найз нөхөд хамт олон бүгдийн зүрх сэтгэлд үүрд хүндлэгдэн дурсагдах болно.

Дархан нефть хангамжийн баазын Харуул хамгаалалтын ажилтан Цагаанхүүгийн Даваадорж нь 2022 оны 12-р сарын 1-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зуурдаар нас нөгчиж нөхөж баршгүй гарз учирлаа. Ц.Даваадорж нь 1973 оны 04-р сарын 05-нд Ховд аймгийн Мөст суманд төрсөн юм. Тэрээр 1989-1992 онуудад Цэргийн албыг хаасан юм. Ц.Даваадорж нь 2020 оны 07-р сарын 10-ны өдрөөс Тэс петролиум компанид Шатахууны ачигч буулгагч , Харуул хамгаалалтын ажилтанаар тус тус ажиллаж хамт олныхоо итгэл найдварыг хүлээсэн шилдэг ажилтан байлаа. Талийгаач нь халамжит хань , үр хүүхдүүдийнхээ ачлалт эцэг , найз нөхдийнхөө итгэлт анд, хамт олныхоо үлгэр дууриалал байлаа. Ц.Даваадорж нь ажил мэргэжилдээ үнэнч , өөрийн хариуцсан ажилаа нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсанд үр хүүхэд , төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Түүний эгэл даруу , хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг хичээнгүй , ажилсаг дүр төрх гэр бүл, үр хүүхэд , ах дүү, төрөл төрөгсөд , найз нөхөд хамт олон бүгдийн зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

Дархан нефть хангамжийн баазын Нягтлан бодогч Өнөрбатын Нандинцэцэг нь 2022 оны 12-р сарын 01-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад зуурдаар насан эцэслэж нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Ө.Нандинцэцэг нь 1995 оны 12-р сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 2012-2016 онуудад Хөдөө аж ахуйн их сургуулийг “Бизнесийн менежмент” бакалавр зэргээр дүүргэсэн юм. 2021 оны 12-р сараас Тэс петролиум компанид Нягтлан бодогчоор ажиллаж байлаа. Ө.Нандинцэцэг нь Тэс петролиум компанийн Дархан бааз салбарт ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцсан ажилдаа идэвхи зүтгэлтэй, санаачлагатай, үр бүтээлтэй ажилласан төдийгүй байгууллага хамт олныхоо итгэл найдварыг хүлээсэн тус байгууллагын шилдэг ажилтан байлаа. Талийгаач нь халамжит хань , аав ээжийн ачлалт охин , ах эгчийн элбэрэлт дүү , эрдэмт багш нарынхаа эрхэм шавь , анд нөхдийн итгэлт нөхөр , хамт олныхоо үлгэр дууриалал байлаа. Түүний гэнэн цайлган зан , өрөвч зөөлөн сэтгэл , тусч энэрэнгүй, эелдэг , нөхөрсөг , нягт нямбай, хөдөлмөрч , чанар гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд , найз нөхөд хамт олон бүгдийн бүгдийн зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийг хүндэтгэсэн Тэс петролиум компанийн удирдлага хамт олон .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

А.Цэгмэд: Хань маань бурхан болоход миний нэг хэсгээс суга татаад аваад явчих шиг л болсон

Монгол Улсын Гавъяат Жүжигчин А.Цэгмэд zogii.mn сайтад дараах ярилцлагыг өгчээ. […]

М.Эрдэнэцэцэг: Согтуугаар жолоо барьсан эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс их байна гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгээд бас энэ эмэгтэйчүүд хүний нөхөртэй их явалдаж байна

zarig.mn сайтын “Хоёр тал” нэвтрүүлэгт оролцсон Хувиараа гоо сайхны салоны […]

error: Content is protected !!