
Олон улсын мэдээллийн агентлагууд Монгол дахь жагсаалын тухай мэдээллэж эхэллээ
Олон улсын мэдээлллийн агентлагууд Сүхбаатрын талбай дахь жагсаалын талаар ийнхүү мэдээллэж эхэллээ:
BBC АГЕНТЛАГ: “Монголын нийслэл Улаанбаатар хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал гуравдахь өдрөө үргэлжиллээ. Жагсаалд оролцогчид Монголын төсвийн гол эх үүсвэр болох нүүрсний нийлүүлэлттэй холбоотой луйвар, авлигад албан тушаалтнуудыг буруутгаж байга аж”

BLOOMBERG ТЕЛЕВИЗ: “Хүйтний эрч чангарсан ч , нүүрсний хулгайчдын эсрэг Монголчууд жагсаж байна”

Улаанбаатар дахь худалдаа аж үйлдвэрийн зөвлөлийн дарга ВЛАДИСЛАВ ПОРТНОВ: “Монголд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах соёл төлөвшсөн , жагсаал болсон ч тайван өрнөдөг. Жагсагчдыг хүчээр тараах шаардлага бараг байдаггүй”

ТАСС Агентлаг: “Жагсагчид үймээн дэгдээж эхэлсэн тул Монгол улсын нийслэлийн Засаг дарга жагсаалыг албадан тараах шийдвэр гаргасан ч жагсагчдыг тараахад хүч хэрэглэх шаардлага гарсангүй”

ЭХ СУРВАЛЖ: C1 ТЕЛЕВИЗ