Uncategorized

Эдгээр хүмүүс тосгоноороо ганцхан байшинд амьдардаг

Хорвоо дэлхий хачин сонин зүйлсээр дүүрэн гэдгийг өдөр бүр хаа нэгтээ, хэн нэгэн баталсаар л байна. Тэгвэл энэ удаад нэгэн тосгоны бүх иргэд ганцхан байшинд бүгдээрээ амьдардаг талаар сонирхуулъя.

Welcome To Whittier, Alaska, A Community Under One Roof : NPR

Нэгдсэн улсын Аляска мужид Виттер /Whittier/ нэртэй нэгэн тосгон бий. Одоогийн байдлаар нийт хүн амын тоо нь ердөө 318 бөгөөд тэд бүгд тосгоны төвд байрлах Бегич /Begich/ цамхагт амьдардаг. Энэхүү барилга нь 1940 оны үед баригдсан ба Дэлхийн 2-р дайнд цэргийн нуувч байжээ. Дэлхийн 2-р дайн дууссаны дараа олон хүмүүс энэ барилгыг орхиж явсан ч 1964 он хүртэл тосгонд үлдсэн хүн амын тоо нэг их буураагүй байна. 1964 онд тус тосгонд аймшигт газар хөдлөлт болж, зарим барилга гэмтэж, зарим талаараа нуран унаснаас үлдсэн хүмүүсийн ихэнх нь нүүв. Газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудыг ашиглахаа больж, хүн ам цөөрснөөр уг тосгонд үлдсэн бүх иргэд ганцхан байшиндаа нийлж амьдардаг болжээ.

Family tests positive for coronavirus in Whittier, where most residents  live in one big building - Anchorage Daily News

Виттер тосгонд хэн ч байшин худалдаж авах боломжгүй. Учир нь тосгонд буй барилга, байшингууд төмөр замын компаний өмч байдаг. Хүн ам цөөхөн байдаг учраас тосгонд үйлчилгээний байгууллагууд нэг нэг л байдаг. Нэг ресторан, нэг кофе шоп, нэг зочид буудал, шатахуун болон газ түгээх станц хүртэл.

City of Whittier Alaska - Whittier Chamber

Сургуульд явдаг нийт хүүхдийн тоо 50-60 байдаг бөгөөд 20 орчим нь л 12-р ангид сурдаг аж. Хотын даргатайгаа нийлээд удирдах албанд 7 хүн ажилладаг.

In an Alaska town where almost everyone lives under the same roof, the  pandemic threat feels different - Anchorage Daily News

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!