Uncategorized

Нам дагаж “амаа тослосон” тэс өөр салбарын хүмүүс

Эрт дээр үеэс хэлэгдэж заншсан “мал дагавал ам тосодно” хэмээх хэлц үг орчин үед “нам дагавал ам тосодно” болж өөрчлөгдсөн билээ. Тэгвэл улс төр, төрийн албан байгууллагад ажиллах хэмжээний боловсрол эзэмшээгүй, тэс хөндлөн мэргэжилтэй байж нам дагаж амаа тослосон хүмүүсээс заримыг нь онцолж байна.

Рэппэр Дандий

Vanquish хамтлагийн Дандийг мэдэхгүй залуус ховор билээ. Олон хайрын дуугаараа охидыг уярааж, хөвгүүдийг crush-аа санагалзтал нь дуулж, үглэж явсан тэрээр нэг л өдөр “улаан контик” шиг алга болсон нь нам дагаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн бирж /ТӨХХК/-ийн гүйцэтгэх захирлаар томлигдсон билээ.

Холимог тулаанч Ангууч буюу Баттөр

Зэвүүн яриа - Сошиал од "Ангууч" анх удаа ТВ5д ярилцлана өглөө. - YouTube

Холимог тулааны тамирчин Ангууч нэрээрээ олонд танигдсан Баттөр өнгөрсөн хавар “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт үнэмлэхүй ялалт байгуулж эмэгтэйчүүд байтугай эрчүүдийн сэтгэлийг хөдөлгөөд амжсан. Тэрээр Монгол улсын 6 дах ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолд улс төрийн нэр хүндтэй зүтгэлтнүүдтэй цуг уригдаж олны бай болж байсан удаатай. Тэгвэл энэ удаад түүнийг АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилсон байна.

Үнэн ба зөв намын дарга Отгонбаатар

А.Отгонбаатар: Монгол хүн гудамжинд Монгол хүний нэрийг барьсан харь  сэтгэлтнүүд ордонд байхад бид бууж өгөхгүй | Sonin.MN

Сургуулийнхаа оюутны зөвлөлөөс эхлээд өөрийн намаа байгуулах хүртлээ ганцаараа тууштай зүтгэсэн Отгонбаатар 2021 оны 1 сард ковидын эсрэг буруу шийдвэрийг эсэргүүцсэн жагсаалыг эхлүүлэгчдийн нэг. Тэгвэл тэрээр үүнийхээ үр дүнд УИХ дах АН-ын бүлгийн гишүүний зөвлөхөөр ажиллах болсныг хэн хүнгүй мэдэх билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!