
Солонгон аашт Ананда: Хунчиртай, годонтой цай, шар тостой боорцогоор жагсаалд оролцож буй залуусыг дайллаа.
Солонгон аашт хэмээн өөрийн хувийн фэйсбүүк фэйжээ нэрлэдэг Ананда нь өчигдөр орой өөрийн том охин Халиукатайгаа хамтран өөрийн бэлдэж ирсэн шар тостой боорцог , хунчиртай , годонтой цай зэрэг нийт 20-иод халуун савтай цай бэлдэн жагсаалд оролцож буй залууст сэтгэлийн дэм өгөхөөр иржээ.

Тэрээр өөрийн сэтгэгдэлийг хэлэхдээ:: Өнөөдөр бол яалтачгүй гэрээсээ гарахгүй байхын аргагүй нийгэмд бид нарыг амьдруулж байна. Залуучууд маань сэрсэн байна. Ийм цаг үед эх орныхоо ирээдүйн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа залуучууддаа хүч нэмэр болохоор эрвийх дэрвийхээрээ, чадах зүйлээрээ ингээд гар бие оролцож байна. Залуучууд маань хүчтэй байгаарай. Ямарч байсан үр дүнд хүрэх хэрэгтэй.


Эцэг эхчүүд минь , эмээ өвөө нар минь хайрлаж өсгөсөн үр хүүхдүүдээ ийм нийгэм , эх оронд үлдээхгүйн тулд өнөөдөр бид шинэчлэлт хийх ёстой шүү. Бүгдээрээ гарч ирцгээ, бүгдээрээ дугарцгаа , бүгдээрээ хүчээ нэгдэцгээе гэж хэлмээр байна. Энэ удаагийн жагсаалд бол залуучууд маань өөрсдийн чин зүрх сэтгэлийн дуудлагаар ирсэн юмшиг санагдаж байна.


Үндэсний аюулгүй байдал үнэхээр хангагдаж чадахгүй байна. Эцэг эхчүүд өнөөдөр үр хүүхдээ сургахын тулд сугалаа сугалж байна, үр хүүхэд маань өвдөхөд эмнэлэгийн шалан дээр хэвтэж байна , 2-3 их дээд сургуульд сурсан нөгөө үндэсний баялаг болсон залуучууд маань харь орныг зорьж байна. Эх орондоо эзэн нь юмшиг амьдармаар байна.” хэмээн сэтгэгдэлээ ийнхүү хуваалцлаа.
