
Дуучин А.Хишигдалай ээж гэх эрхэм алдарыг хүртлээ
Монголын урлагийн ертөнцөд хүчирхэг , өвөрмөц дуу хоолойгоороо цойлон гарч ирсэн цөөхөн уран бүтээлчдийн нэг бол дуучин А.Хишигдалай билээ.


“Universe best songs” наадамд оролцож шилдэгт орж байсан охин маань одоо үнэхээр өөрийн урлагийн карьераа аль хэдийнээ олсон нэгэн.


Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг үгний тод жишээ болсон дуучин бүсгүй маань 30 насны босгон дээрээ үрийн зулай үнэрлэж ээж гэх эрхэм алдарыг хүртсэн сайхан мэдээг энэ удаагийнхаа нийтлэлээр ийнхүү хүргэж байна.


А.Хишигдалай олны хэл амнаас эмээж хөл хүнд болсоноо ойр тойрныхондоо хэлэлгүй чимээгүйхэн амаржсан бололтой. Гэвч олны танил хүн олны хараанд өртөхгүй явна гэж юу байхав. Түүнтэй таарсан хүмүүс цахим орчиндоо энэ тухай жиг жуг хийлцэж байгаа ажээ.


Дуучин бүсгүй амаржаад удаагүй байгаа ч баярын сезоныг алдахгүй хэмээн шийдэж шинэ жилийн захиалгуудыг авч эхэлсэн бололтой.

Төрсөн мөртөлөө зурсан юмшиг биетэй болохоор төрөөд удаагүйг нь хүмүүс нэг их анзаарахгүй байх бизээ. Ямартайч урлагийн тогооноос хамтдаа мэндэлсэн хосууд болох Жүжигчин О.Мөнхдалай , Дуучин А.Хишигдалай нартаа шинэ хүнээ өлгийдөн авсанд нь нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.



Эх сурвалж: moogle.mn