
Нара-ийн бяцхан нь 3 сар хүржээ. Хэнтэй адилхан байна вэ?
Нара маань өнөөдрийн цас бударсан сайхан өдөр сошиал хуудаснаа ийнхүү та нартаа мэндчилжээ: Нара: “Бүтэн амралтын өдөрт бүтэн гэр бүлээрээ нүүрномоо чимье ээ. Саяхан л хэвлийд ээжтэйгээ бүхнийг давж туулсаар гэр бүлдээ хайр аз жаргалыг бэлэглэн ирсэн бидний бяцхан гурван сар хүрлээ
Үрс минь эрүүл энх, гэр бүл минь бат бөх байх болтугай” хэмээн бичин дараах сайхан зургийн хамт нийтэлжээ.

Саяхан л Нара-ийн шинэ хүнээ өлгийдөн авсанд баяр хүргэж нийтлэл бичиж байсан бол одоо нөгөө бяцхан маань гурван сар хүрчихжээ. Цаг хугацаа хурдан юм. Энэ хөөрхөн жаал аав ээжийнхээ хэнийг нь дуурайсан байна даа? Тэр өтгөн урт хар хөмсөг ямартайч ээжийнх юмшигээ. Нара-ийн өөрийх нь багийн зургийг нь хамтдаа харъя л даа . Бунжаа , бяцхан хоёр хоёулаа л ер нь ээжтэйгээ илүү төстэй байна шүү , тиймээ. Хүүхэд тэгэхдээ багадаа царай нь янз бүр хувираад нэг харахаар аав , нэг харахаар ээж, нэг харахаар эмээ, нэг харахаар өвөө гээд байдаг ч талтай.

Энэ сайхан амралтын өдөр ийм гоё зургаар мэндчилсэн Нара-ийнхаа гэр бүлд сайхан ерөөлийг дэвшүүлье. Юу юугүй л шинэ жилийн баяр боллоо. Ер нь 12-р сар эхлэнгүүт л баярын уур амьсгал ороод нэг тийм гоё өнгөлөг болчихдог тэ. Нара маань гэр бүлээрээ баярын уур амьсгалаа сайхан бүрдүүлжээ. Үнэхээр гоё харагдахгүй байна гэжүү

Нэмэлтээр сонирхуулахад энэхүү зургаа “Like photo studio”-р даруулж , хувцасаа “Monti пажама” гэх газрыг сонгожээ.

Сайхан гэр бүлийнхээ сүүлийн үеийн зургуудаас хуваалцая.




