Uncategorized

Нягтлан бодогчоос Марвелийн жүжигчин болсон Симу Лиу

Кино урлагийн ертөнцөд шүтэн бишрэгчдийн тоогоороо толгой цохидог Марвелийн кино ертөнцийн кинонууд хэлбэр хийц, зохиолын хувьд ч үзэгчдээс өндөр үнэлгээтэй байдаг билээ. 2020 онд бүтэн жил шинэ уран бүтээл гаргаагүй Марвел студийнхан энэ жилийн 1 сараас эхлэн уран бүтээлийн олз омог ихтэй байгаа билээ.

2021 оны байдлаар дөрвөн ТВ цуврал, нэг бүрэн хэмжээний киног үзэгчдийн хүртээл болгоод байгаа Марвелийнхан 9 дүгээр сарын 3-нд “Шан-Чи ба Арван бөгжний домог” хэмээх кинонд цоо шинэ супер баатарыг танилцуулсан. Хамгийн анхын Ази гаралтай баатар гэдгээрээ олны анхаарлыг татаад байсан энэхүү кино нь үзэгчдээс 92% үнэлгээ авч, дэлхий дахинаас 173 сая долларын ашиг хийсэн амжилттай явж байна.

Тэгвэл энэхүү киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Симу Лиу нь БНХАУ-н Харбин мужаас гаралтай Канад улсын иргэн бөгөөд тэрээр нягтлан бодогч мэргэжилтэй ажээ. Сонирхуулахад Симу stock photo авахуулдаг байсан. Гэвч тэр одоо энэ бүхнийг орхин Марвел кино ертөнцийн анхны Ази супер баатараас гадна амжилттай киноны гол дүрийг бүтээж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!