Цаг үеийн мэдээлэл

А.Цэгмид: Залуусыг хүйтэн чулуун дээр сууж байхыг харахаар үнэхээр нүд хальтирч байна

А.Цэгмид: Манайх “Бирж”-ээр нүүрсээ худалддаггүй , аман гэрээгээр худалддаг учраас ийм бантан болчихсон юм байна шүү дээ. Тэгэхээр энэний хариуцлага заавал ард түмэнд ил тод байх ёстой. Хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдөр энэ залуучууд долоо дахь өдрөө жагсаж байхад ардчилалыг үүсгэн байгуулсан алтан хараацайнууд , ардчилалд зүтгэж байсан хүмүүс яагаад залуучуудтайгаа дуу хоолойгоо нэгтгэхгүй байгаа юмбэ. Гучин хэдэн жилийн өмнө залуучуудтайгаа дуу хоолойгоо нэгтгээд өнөөдөр халуун сайхан хаустай болчихсон, өөрийн гэсэн газартай болчихсон , хүүхдүүд нь гадаадад гараад сургуульд явчихсан тэр хүмүүст юу ч хэрэг байхгүй учраас яагаад энэ залуучуудыг өрөвдөөд өөрсдөө энэ талбай дээр ямар байсаныгаа бодоод үрт хүн үрээрээ зөөлөрдөг гэдэг шиг яагаад өр нимгэн хүрээд ирж болдоггүй юмбэ гэж настай хүний хувьд хэлмээр байна. Би одоо  70 гараад 80 дөхөж яваа хүн. Үе тэнгийн настай хүмүүсээ байна уу гээд ажиглахаар байхгүй байна. Тэгэхдээ тэд нар маань бас хөл гар муутай учраас та нарыгаа заавал ир гэж шаардахгүй. Тэгэхдээ гэртээ хараад сууж байгаа, зүрх сэтгэлээрээ хамт байгаа байхаа гэж найдаж байна.

Өчигдөр 3 гэрийн сураг гарсан. Тэгээд би өнөөдөр гэр байгаа юм байх гээд ирэхэд энэ хүүхдүүд энэ хүйтэнд хүйтэн чулуун дээр сууж байна. Үнэхээр нүд хальтирмаар байна. Яагаад энэ төрд гарцан Оюун-Эрдэнэ , Нямбаатар ямар байдалтай гэр барьчихаад жагсаж байлаа. Яагаад энийгээ харьцуулаад зүйрлэж боддоггүй юмбэ.

Дэлхийгээс ичиж амьдармаар байна. Гуравхан сая хүнтэй ард иргэдийг ийм их баялагтай газар нутагт ийм ядуу амьдруулж байгааг хараад дэлхийн улс бүхэн хараад үнэндээ ханьцуйндаа бид нарыг шоолж инээж байгаа шүү дээ. Үүнийг яагаад өргөн хүрээнд бодож болдоггүй юмбэ. Ер нь энэ хулгай бол өнөөдөр эхэлж өнөөдөр ил гарч байгаа юм биш. Нуугдмал байж байгаад өнөөдөр ингээд ил боллоо. Энэ задарсан явдал бол Монголын залуучуудыг өнөөдөр энэ талбай дээр жагсахад хүргэж байна. Тийм учраас миний үе тэнгийхэн болоод , миний өвөг дээдэс энэ сайхан газар нутгийг үлдээсэн учраас миний үе тэнгийхэн дуу хойлойгоо сайн нийлүүлмээр байна. Урлагийхан яагаад сонгууль , шоунд оролцдог мөртөлөө энэ өрөвдмөөр залуучуудыгаа хүрч ирээд сэтгэлийн дэм өгөөд нэг халуун савтай цай яагаад бариад ирдэггүй юмбэ. Үүнд би бол үнэхээр сэтгэл дундуур байна” хэмээн zuv.mn сайтад ярилцлага өглөө.

Эх сурвалж: zuv.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!