
Урд шөнөөс эхлэн автобус баазаас том оврын автобус гаргаж жагсагчдыг дулаан байлгах, мөн эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэл өгөгдсөнөөс гадна өнөөдөр гэр барьж өгөх газрыг шийдэж өгөх ажээ
Хотын даргаас чиглэл болгосны дагуу урд шөнөөс буюу 2022.12.11-ний шөнөөс эхлэн автобус баазаас том оврын автобус гаргаж жагсагчдыг дулаан байлгах, мөн нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэл өгөгджээ.


Ийнхүү урд шөнөөс эхлэн жагсагчдыг том оврын автобусанд дулаан хонуулж , жагсагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Мөн өнөөдөр буюу 2022.12.12-нд гэр барих газрыг шийдэж өгөхөөр болсон байна.

Тэрбээр 3 том оврын автобус гаргаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэллээ.


“Өчигдөр орой 25 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Хоёр цаг тутам эрүүл мэндийг хянана. Жагсагчид дундаас хүн осгосон асуудал байхгүй” хэмээн НЭМГ-аас мэдээлэв.


Жагсагчдын түр штабыг байрлуулах газраар хангах болон гэр барих зөвшөөрлийг хотын удирдлагууд өнөөдөр танилцуулах ажээ.

Мөн Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас төв талбайд хонож байгаа жагсагчид, цагдаа болон эмнэлгийн ажилчдад халуун хоол, цайгаар үйлчилж эхэлжээ.

Эх сурвалж: Paparazzi.mn , zarig.mn , ikon.mn