Цаг үеийн мэдээлэл

“Сонгууль болохоор гарч ирж будилаан хутгадаг хорооны эгч нар болиооо”

Жүжигчин Д.Отгонтунгалаг, Г.Баярхүү нар өнөөдөр жагсаал дээр халуун цай ундтай ирэнгээ ийнхүү ярилцлага хийлээ:

Г.Баярхүү: Сонгууль болохоор гарч ирж будилаан хутгадаг хорооны эгч нар, аяга цайны мөнгөөр саналаа худалддаг хүмүүсээс болж өнөөдөр ийм байдалд хүрлээ

Г.Баярхүү: Манай эхнэр хөлөө гэмтээцэн 24 хоногийн дэглэмтэй байгаа ч гэлээ өнөөдөр 15 дахь хоног дээрээ ингээд хамт гараад ирлээ. Миний хувьд жагсаалын эхний өдрөөс талбай дээр байсан. Өнөөдөр бид хоёр гадаадад байгаа найзтайгаа хамтраад халуун хоол цай хийгээд ирлээ.

Г.Баярхүү: Сонгууль болохоор хороо хорины эгч нар байдагдаа тэд нарт бол ёстой “Болиооо” гэж хэлмээр байна.  Та нар л хамаг будлианыг хутгаж байна. Халуун сав, сувилалын эрх мэрхээр өгөөд оршин суугаа дүүрэг хорооныхоо иргэдэд нөлөөлдөг. Та нараас болж нийгэм чинь ийм байдалд хүрлээ.

Үнэндээ одоогийн 40-50 насны хүмүүс л үзэл бодлоо худалдаж энэ нийгмийг бий болголоо шүү дээ. Өнөө маргаашийн халуун сав, данханд л ирээдүйгээ ийм болголоо

Д.Отгонтунгалаг: Гадаа бүр аймаар хүйтэнд энэ жагсаж байгаа хүмүүсийг үнэхээр өрөвдөж байна. Энд байгаа бүх хүмүүсээр бахархаж байна. Залуучууд маань үнэхээр нэгдчихсэн байна. Өнөөдөр ямартай ч өөрийнхөө чадахаараа л гадаадад байдаг найзын хамт нийлээд хоол унд хийгээд ирлээ. Гадаадад байгаа найз маань энд ирж чадахгүй байгаа ч гэсэн ядаж ингээд хоол ундаар нэгдэе гэлээ.

Эх сурвалж: zuv.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!