Оролцогч О.Үржинханд 20 хоногт бэлхүүснээсээ 23см хасаж , нийт 10.4 кг хасжээ

Фитнесс багш Анухай буюу Н.Анужингийн “Anuxai’s fitness show-2” саяхан буюу 2022.11.15-нээс эхэлсэн юм. Тус шоу нэвтрүүлэг ТВ-8 телевизээр Мягмар, Бямба гараг бүрийн 20:30 цагаас танд хүрч байгаа билээ.

Гал гарсан энэхүү тулаанд нэгдсэн оролцогчдын нэг бол О.Үржинханд юм. “Шийдэмгий , дайчин бүсгүй бие бялдарын тулаанд хэрхэн өөртэйгөө тэмцэх бол. Дасгалжуулагчийн хатуу шаардлагыг тэр хүлээн зөвшөөрөх болов уу?” хэмээх асуултуудаар тус нэвтрүүлэг О.Үржинхандыг онцолж байсан бол тэр аль хэдийнээ эхний 20 хоногтоо 10.4 кг-ыг хасаж чаджээ.

Энэхүү шоугаар өөртөө хувьсал хийж, 20 сая төгрөгийн эзэн хэн байх бол?

Тус шоуны ялагч болоод 20 сая төгрөг авбал юунд зарцуулах вэ? хэмээх асуултанд О.Үржинханд хариулахдаа: “Би дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг төлнө” хэмээн хариулж байсан юм.

Хорьхон хоногийн хугацаанд 10.4 кг хасаж , бэлхүүснээсээ 23 см хасаж чадсан О.Үржинхандаараа бахархаж байна. Энэ бол үнэхээр амаргүй даваа юм

О.Үржинхандын уран бүтээлийн сүүлийн үеийн сонин сайхан гэвэл тэрээр “Ноён эмэгтэй”  МУСК-нд чадварлаг жүжиглэснээрээ олны таашаалыг хүртээд байгаа билээ.

Түүний дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг төлөх хүсэл мөрөөдөл нь биелэх болтугай. Уран бүтээл төдийгүй , энэхүү тэмцээнд нь амжилт хүсье.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.