Тулгуур эрхтэний бэрхшээлтэй нэгэн хосын гэрлэх ёслолыг үнэ төлбөргүй зохион байгууллаа

Нэгдсэн үндэстний байгууллагаас 1981 оноос эхлэн  жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил тус өдрийн хүрээнд Гэрлэх ёслолын ордон , Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа “Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв”-тэй хамтран ажиллаж тулгуур эрхтэний хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт нэгэн хосын гэрлэх ёслолыг ёслол төгөлдөр тэмдэглэн , ёслолын үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулан дэмжлэг үзүүллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, урам зоригийг дээшлүүлэх, бат бэх гэр бүлийг бий болгох, нийгмийн олон талт үйлчилгээг бусдын адил эрх тэгш хүртэх эрхтэй уриан дор зохион байгуулагдлаа

Тус хосын хувьд 17 жилийн өмнө хуримаа хийх гэж бэлдэж явахдаа эмэгтэй нь харамсалтайгаар авто осолд орж байжээ. Ингээд 17 жилийн өмнө биелүүлж чадаагүй жаргалтай мөчөө ийнхүү гүйцээн биелүүлэн мөрөөдөлдөө хүрсэндээ баяртай байна хэмээн уйлан ярилцлага өгч байсан юм.

Эх сурвалж: Гэрлэх ёслолын ордоны албан ёсны фэйж хуудас, NTV , Eagle tv

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.