
Жирэмсэн эмэгтэй: “Энд жагсаж байгаа хүмүүс 10 хоног энд өвдөж зовон , өөрсдийгөө болон гэр бүлээ золиослон зогссон ч ямар нэгэн шийдвэр гарахгүй байна. Тиймээс би үзэл бодлоо илэрхийлж хувцсаа тайлж байна”
Жирэмсэн эмэгтэй: Би Монгол улсын иргэн. 28 настай. 2 хүүхдийн ээж. Урд шөнө бүр нойр хүрсэнгүй. Тэгээд хамаг ажилаа зохицуулаад өнөөдөр ингээд ирж байна.

Яагаад ингээд нүцгэн ирэх болсон шалтгаан нь өнөөдөр энд ирэх боломжтой, гэртээ халуун дулаан байгаа хүмүүс энэ олон жагсаж байгаа залуучуудыг харлуулаад байгаад бухимдаж байна. Одоо болиочээ. Юунд ингэж шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байгаад байгаа юмбэ.

Жирэмсэн эмэгтэй: Би бол бизнес эрхлэгч эмэгтэй. Миний хувьд хангалттай сайхан амьдраад болоод байгаа. Тэгэхдээ өнөөдөр гэртээ түлэх түлээ нүүрсгүй бээрээд байж байгаа мянга мянган хүүхдүүд байна.

Жирэмсэн эмэгтэй: Би өнөөдөр ямар нэгэн шийдвэр гарах байхаа гээд хүлээгээд сууж байлаа. Гэвч ямар ч шийдвэр гарсангүй. Энд жагсаж байгаа хүмүүс 10 хоног энд өвдөж зовон , өөрсдийгөө болон гэр бүлээ золиослон зогссон зүйл нь ямар ч үр дүн гарсангүй. Оюутан залуучууд , дүү нараасаа гуймаар байна. Энд ирээд нэг өдөр ч гэсэн жагсаачээ гээд гуймаар байна” хэмээлээ
Эх сурвалж: zarig.mn