Нара маань хамт олныхоо шинэ жилийн баяртаа гэр бүлийнхээ хамт цэнхэр өнгөөр гоёжээ
Нара-ийн маань хайртай хамт олон болох “Beauty Japan Mongolia”-н энэ оноо дүгнэж шинэ оноо бэлэгдэх баяр халуухан болж байна.

Нара хэлэхдээ: Бүсгүйчүүдийнхээ эрүүл мэнд, гоо үзэсгэлэн , эрүүл сайхан арьсны төлөө хамгийн өндөр дүрмийг баримтлан чин сэтгэлээрээ хичээн ажилладаг хамт олондоо баяр хүргэж та нараараа үргэлж бахархаж , талархдаг шүү” хэмээжээ.

Мөн тэрээр хэлэхдээ “Өмнөх жилүүдэд Бунжаа бид хоёр ирдэг байсан бол энэ жил бүл нэмээд гурвуулаа ирсэн, сайхан л байдаг юм байна. Шинэ он амжилт бүтээлээр дүүрэн байхын төлөө бүр сайн хичээж ажиллацгаанаа” гэлээ.

