
12 дахь өдрөө жагсаж буй Л.Дашням: “Ээж ирээд гоё байна”
Төв талбайд арван хоёр дахь өдрөө жагсаж буй Л.Дашням хүүгийн ээж нь өнөөдөр ийнхүү хүү дээрээ иржээ. Тэрээр Л.Дашням хүү хэлэхдээ: “Ээж ирээд гоё байна аа” хэмээн сошиал хуудаснаа энэхүү зургаа хуваалцжээ.

Тэрээр tur.mn сайтын ярилцлаганд хэлэхдээ: “Жагсаалд оролцоод би олон зүйлийг ухаарч ойлгож байна. Тусгаар тогтнолын үнэ цэн гэдэг ямар агуу юм бэ гэж өмнө нь огт бодож байгаагүй. Өвөг дээдсээрээ үнэхээрийн бахархаж эхэлдэг юм байна.


Ард түмний хайр гэдэг ямар нинжин, ямар агуу зүйл байдаг гэх мэт олон зүйлийг ойлгож ухаарч байна даа. Ямар үнэ цэнээр тусгаар тогтнол, эрх чөлөө ирсэн , өвөг дээдэс маань яаж тэмцэж байсан , ард иргэд яасан сайхан сэтгэлтэй зэргийг энд ирж байж л мэдэрч ойлгож байна.

Түүхээ ч тэгж онц сонирхож судалж байгаагүй. Одоо би түүхээ судалмаар байна. Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин гэж юутай үнэн үг вэ. Түүхээ судлах нь зөв юм байна. Манай өвөг дээдэс агуу хүмүүс байжээ гэж ухаарч байна” хэмээн ярилцлага өгсөн байна.

Эх сурвалж: tur.mn