ЭЕРЭГ МЭДЭЭ

Хааяа бэлтгэл дээрээ тоглох , хэвтээд өгдөгийг эс тооцвол хамгийн идэвхитэй бэлтгэл сургуулилтаа хийдэг тамирчдын нэг ажээ

Спортын төв ордны жүдогийн дугуйланд 50 гаруй хүүхэд хичээллэдэг ба тэдний ихэнх нь 12-18 насныхан байдаг. Харин таван настай Б.Суут гэх хүү бол эдний хамгийн бяцхан тамирчин юм.

Хэдийгээр нас нь балчир ч гэлээ жүдогийн дөр сууж, багагүй мэх, техник сурч чаджээ. Тэрбээр энэхүү спортоор хичээллээд 2 сарын л нүүрийг үзэж байгаа юм байна.

Б.Суут хүүгийн ээж эгчийг нь жүдогийн дугуйланд оруулах үед тэрбээр уйлсаар байгаад хамт үлдсэн байна. Улмаар жүдо бөхийн дугуйлангаа тасалдаггүй хамгийн онц бөгөөд чанга эр гэнэ шүү

Бяцхан хүүгийн хувьд заримдаа бэлтгэл дээрээ тоглох, хэдэн дасгал хийчхээд хэвтээд өгдгийг эс тооцвол тэрбээр эндхийн хамгийн идэвхтэй бэлтгэл сургуулилтаа хийдэг тамирчдын нэг ажээ.

“Мост унах”, “А суух” гэх мэт насандаа баймааргүй техникүүдийг суралцсан хэдий ч багш нар нь яс нь бүрэн бэхжээгүй учир барилдуулдаггүй ажээ.

Б.Суут хүү бэлтгэлдээ нэг л өдөр явахгүй бол уйлж, ээжийгээ шалгааж гардаг бөгөөд саяхан долоо хоног амарсан учраас бэлтгэл хийхдээ жаахан ядраад байгаа талаар багш нь ярьж байлаа

Тэрбээр хүү өөрөө ярихдаа “Би аварга болно. Багш намайг загнадаггүй. Бэлтгэл хийгээд заримдаа ядрах юм. Тиймээс дэвжээн дээрээ хэвтээд унтчихдаг” хэмээн ярьжээ

Дугуйланд хамрагдаж байгаа ах эгч нараас нь авхуулаад бүгд л түүнийг өхөөрдөж эрхлүүлдэг гэнэ. Түүний багш Д.Алтанхуяг eguur.mn сайтын энэхүү ярилцлаганд ингэж ярив.

Багш Д.Алтанхуяг: Их авьяастай хүү байгаа юм. Анх ээжийгээ шалсаар байгаад эгчийгээ дагаж ирсэн юм. Биеийн хөгжил сайтай мундаг хүү шүү дээ. Ц.Цогтбаатар ах шигээ мундаг тамирчин болох байх. Ц.Цогтбаатар анх ийм л хүүхэд байсан. Ээж нь явуулахгүй гэсэн ч өөрөө зөрөөд хүрээд ирнэ. Бэлтгэлдээ явна гээд уйлдаг хүүхэд байгаа юм.

Багш Д.Алтанхуяг: Хүүг үсрээд л нэг цаг гаруй бэлтгэл хийлгэдэг. Өөрийнх нь нас биед тохирсон бэлтгэл хийлгэдэг. Заримдаа хоёр гурван минутын амралтаараа унтчих тохиолдол бий. Өхөөрдөм хөөрхөн шүү дээ. Хичээл сургуулийнхаа хажуугаар ийм жаахнаасаа сонирхож байгаа нь хайр татам шүү.

Багш Д.Алтанхуяг:: Ийм жаахнаасаа спортоор хичээллэсний давуу тал олон байна. Б.Суут хүү л гэхэд бэлтгэлд хамрагдаад эрт унтдаг, нойр хоолондоо сайн болсон гэж гэрийнхэн нь хэлдэг.

Түүний бэлтгэл хийхийг харахад жаахнаасаа ийм ур чадварт суралцана гэдэг төрмөл авьяас л байхдаа хэмээн сэтгүүлч залуу хэлжээ. Тэр ирээдүйд дэлхийн аварга Ц.Цогтбаатар ах шигээ дэлхийд данстай жүдоч болох нь дамжиггүй биз ээ.

Эх сурвалж: eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

“Дуучин Сараа эгч маань намайг 5 жил ажиллахад 2 өрөө байр авах хэмжээний цалин өгч , 6 дахь жилдээ нэг өдөр визтэй пасспорт, онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд явуулсан юм даа”

МУГЖ , Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяаг Монголчууд бид бүгд […]

МУГЖ , Уртын дуучин Г.Хонгорзул: “Эхнэр нөхөр хоёр салсанаар төрүүлсэн үрдээ сэтгэлийн эмгэг үлдээж байгаагаа ойлгоосой. Энэ бол нүгэл”

TV6 Mongolia телевизийн “Хөндлөн утга” нэвтрүүлэгт МУГЖ , Уртын дуучин […]

error: Content is protected !!