Хятадад хүүхдүүд хичээл дээрээ унтаж амарч байна
Хятадын хойд Хэбэй мужийн Цинхуандао хотод сурагчид унтлагын цагтай бөгөөд унтахад тохиромжтой ширээ сандалын иж бүрдэл нь сургуулийн сурагчдад үд дундын цагаар унтаж амрах боломжийг олгодог байна.

Ингэснээр хүүхдүүдийн эрүүл мэнд , дархлаа , хичээллэх сэтгэл зүйд ч тустай төдийгүй цаашлаад сурлагын чанарт эерэг нөлөө үзүүлсэн байна.

Угтаа бол үүнийг шийдэх ерөөсөө тийм хэцүү биш. Ширээ сандалаа шинэчлээд , хэдэн минутын унтлагын цагийг хичээлийн хуваарьт оруулахад л болох асуудал.

Ийм болвол үнэхээр сайхнаа. Яг үнэндээ томчууд бид ч бүтэн өдрийн тал 5, 6 төрлийн хичээл холиод хийгээд суух хэцүү. Хүүхдүүддээ бид нэмээд давтлага, дугуйланд хамруулдаг. Хүүхдүүд ядарч байгаагаа ч мэдэхгүй л явж байгаадаа хөөрхий

Эх сурвалж: “Saranzaya Chambuu” нэртэй фэйсбүүк хэрэглэгч