Нялх амьтаны аврал эрсэн харц
Хэдэн оных нь үл мэдэгдэх нэг бичлэг сошиалаар явах юм. Ямартай ч нэлээд хэдэн жилийн өмнө л юмшиг байна. Тус бичлэгэн дээр шоронд байгаа хүүхдүүдийг харуулах аж. Тэд нар дундаас хамгийн бага нэг хүү ийнхүү ярих ажээ:

Бид нар ТҮЦ-нээс ундаа уугаад сууж байсан чинь манай нэг найз би нэг юм хулгайлчихлаа гэхээр нь бид нар яах юмбэ, яаж байгаа юмбэ гэсэн чинь зүгээрээ гэсэн. Тэгээд бид нар ундаагаа уучихаад , шилээ өгчихөөд хойшоо орцруу ороод үзсэн чинь гар утас байсан. Тэгээд тэр утасаа бид нар ТҮЦ-нд 5000 төгрөгөөр өгсөн юм.

Тэр 5000 төгрөгөөр авсан ТҮЦ-ний ах хэлэхдээ баригдсан ч юм болохгүй , зүгээрээ гэсэн. Маргааш нь бид ТҮЦ-ний хажуу талд модоор байлдаад тоглож байсан чинь цагдаа нар бариад авсан.

Тэгээд яг хулгай хийсэн манай найз эмэгтэй байцаагч дээр очоод би аваагүй , энэ хүүхдүүд авсан гэж хэлчихээд , худлаа бие заслаа гэж хэлээд зугтаад алга болчихсон.

Намайг энд эмчид үзүүлж байхад эмч эгч хэлэхдээ нэг хуулийн заалт хэлсэн. Би түүнийг нь мэдэхгүй болохоороо өрөөнийхөө ахаас асуусан чинь хамгийн дээд тал нь 8 жил , хамгийн доод тал нь 3 жил гэж хэлсэн. Тэгээд хэлэхээр нь би маш их айсан. (уйлав)

Ийм битүү өрөөнд нойрч хүрдэггүй. Цаг маш удаан явдаг. Тэгээд байнга л доошоо суух ёстой. Манай гэрээс хүн ирж байцаагчтай уулзахгүй байгаа. Уг нь цагдаа надад хэлэхдээ хүн ирж уулзвал намайг гаргаж магадгүй гэсэн. Даанч ерөөсөө ирэхгүй байгаа. Тэд намайг энд баригдсан гэдгийг мэдээгүй л байгаа байх. Би эндээс гарахыг л маш ихээр хүс байна” хэмээн ийнхүү ярих энэ бяцхан хүүг хараад үнэхээр зүрх зүсэм.

Шо.ронгийн тэр багахан , чанар муутай хоолыг идэж дуусаад аягаа чигтэйхэн долоож байгаа хэсэг бас л өр өвтгөм юм.

Тухайн үедээ энэ хүүхдийн хэрэг шудрага шүүгдсэн байгаасай л гэж залбиръя. Мөн энэ хүү одоо хаана юу хийж яваа бол?
