Цаг үеийн мэдээлэл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр гарч жагсах уу?

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээллийг хүргэж байна. Улс орон хямралтай байна. Цар тахлын хямрапыг Орос-Украины зөрчил улам өрдлөө. Цаашдаа хэрхэх нь тодорхойгүй. Ямартаа ч Монгол Улс энэ оныхоо төсвийг бага ч гэсэн хэмнэх хууль баталж гаргалаа.

Улс төр хэрүүлтэй. Сөрөг хүчин сөхөрчихсөн. Харин эрх баригчид шударга ёстой зодолдож байна. Тэд Хөгжлийн банкны зээлийг хувьдаа завшсан хэргээр зарим гишүүнийг нь шалгах гэсэн хуулийн байгууллагын хүсэлтийг буцаалаа.

Баасан гаригийн орой УИХ-ын гишүүд дөрвөн гишүүнээ шалгуулахаар явуулах уу, авч үлдэх үү гэдгээ шийдэхээр хаалттай хуралдсан. Ерөнхий прокурор бол “Түдгэлзүүлээд шалгах үндэслэл хангалттай” гэж хэдэн өдөр ярьсан. Гэвч Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүний дөрөв “Нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзсэн байна. Халдашгүй байдлын дэд хорооны хурал дээр Б.Бат-Эрдэнэ “Түдгэлзүүлэн шалгуулах нь зөв” гэсэн байна.

Харин Сү.Батболд, Н.Энхболд, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар “Хуулийн байгууллагад саад болохгүйгээр бүрэн эрхтэйгээ шалгуулах нь зүйтэй” гэж үзжээ. Энэ нь чуулган дээр дэмжигдэж Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон дөрвөн гишүүн дөрвүүлээ бүрэн эрхтэй үлдлээ. Энэ их сонин хэрэг. Яг эрх баригчид гэхээр их хэцүү. Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, бас МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын тухайд Хөгжлийн банкны хэргийг ил болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Л.Оюун-Эрдэнэ “Гол нь, улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудал бий.

Хангалтгүй хөрөнгө барьцаалсан, шүүхэд маргаан үүсгэсэн асуудлууд. Үүнээс үүдэж Хөгжлийн банк өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Энэ тал дээр Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Чанаргүй зээлдэгчдэд холбогдох хөрөнгүүдийг битүүмжилж эхэлсэн байгаа. Энэ нь баялаг бүтээгчдийн эсрэг биш тэднийхээ төлөө хийж байгаа асуудап юм.

 

 

Нэр бүхий 15 хүрэхгүй хүн л энэ чанаргүй зээлүүдэд голлох нөлөөтэй байна. Иймд олон нийтийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкийг цэвэрлэнэ. Олон улсын хууль, дүрмээр нь шийднэ. Эрүүгийн хуулиар авч үзэх хэсэг бүлэг нөхөд бий гэдгийг зориуд тэмдэглэе” гэж байв. Түүнээс хойш үг хэлэх бүртээ Хөгжлийн банкны хэргийг ярьдаг болсон.

Гэсэн ч хууль хяналтынхан мөрдөн шалгах явцдаа гаргасан санал ийнхүү УИХ дээр уналаа. Бүрэн эрхтэй гишүүдийг шалгаж чадах эсэх нь эргэлзээтэй үлдэв. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн байр суурийг харахаар МАН-ынхнаас голдуу бүрдсэн УИХ-аас өөр байна. Тэрээр өнгөрсөн баасан гаригт чуулган дээр “Би байр сууринаасаа ухрахгүй” гэж мэдэгдэв. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ “Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах ёстой” гэж хэлсэн гэсэн үг. Ерөнхий сайд ийм байр суурьтай, УИХ тийм шийдвэртэй болохоор Хөгжлийн банкны хэрэг цаашдаа хэрхэх вэ гэдэг сонин байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн яриад байсан ажил үр дүнгүй нурах уу. Нэг үгээр хэлбэл, Хөгжлийн банкны зээл хуйны асуудал дээрээсээ таг гацаанд орох уу гэдэг асуулт босч ирж байгаа юм.

Тэгэхгүй гэвэл, ганц л гарц харагдаж байна. Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд жагсагчидтай уулзахдаа “Ордон дотор хүчин мөхөствөл ордноос гарч олон нийтийн дэмжлэг авч тэмцэнэ” гэж хэлж байв. Тэгэхээр тэр ордноос гарч талбай дээр жагсаал хийж болох юм. Тэгээд ч тэгж хэлсэн жагсаал дээр нь МАН-ынхан цөөнгүй байсан гэдэг. Тэгэхээр түүнд жагсаал хийх бодит боломж байж мэдэх л юм. Тэрийгээ “Ухрахгүй” гэдэг үгээрээ илэрхийлсэн байж мэднэ.

Түүнээс гадна Л.Оюун-Эрдэнэд ингэж тэмцэх өөр бусад шалтгаанууд ч байгаа байх. Сүүлд Хөгжлийн банкны хэргийг ил болгосон, тэдгээрийн араас гишүүд гарч ирснээс хойш эрх баригч улс төр амрахаа больсон. Өнгөрсөн долоо хонопг гэхэд л Архангайн хоёр гишүүн, нутгийн гаралтай зарим хүн хотын төвд нийлж уулзаад “Жу, 49 хоёрынхонтой нийлж засгийг унагая” гэж ярьсан гэх мэдээлэл нэр устайгаа яригдаж байна. Энд тэнд өөвөр цөөвөр ийм уулзалтууд явж байгаа бололтой. Энэ бүхэн мэдээж хэрэг Л.Оюун-Эрдэнийн гаргаж тавьсан олон асуудалтай холбоотой. Тэдгээр нь Оюу толгой, 49, Хөгжлийн банк, Таван толгойн нүүрсний хулгай гэх мэтийн “хохирогч”-дыг нэгггэж буй бололтой. Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол лайк шейр хийнэ үү!!!

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!