Цаг үеийн мэдээлэл

Жирэмсэн ээжийн усыг хагалахдаа нярайн зулайг зүсжээ

“Үлэмж Үжж” гэх сошиал хаягтай нэгэн иргэн цахим хуудсандаа ийнхүү бичжээ:

“Эх нялхаст өглөө 8 цагт савны амсар 4 хуруу нээгдсэн очиж байлаа. Төрөх тасаглуу оруулхаасаа өмнө клизм тавьж бие засуулсан. Хэдэн цаг зүгээр байлгаж байлгаж байгаад өдөр 3 цагийн үед савны чинь амсар өдийд 10 см болсон байх ёстой нэмэгдээгүй байна усыг чинь хальсална гээд хальсалсан. (претик шиг юмаар зүсдэг юм байна лээ).

Дахиад 2 цагийн дараа үзэхэд нэмж нээгдээгүй дутуу хальсалсан байна гээд 2 дахь удаагаа ус хальсалсан. Тэрнийхээ дараа төрөх болоогүй байна. Уг нь хүүхдийн толгой сайн тавигдсан байна гэсэн хэрнээ ташаа хэмждэг багаж авч ирээд өөрөөрөө төрөхөд ташааны хэмжээ багадхаар байна гээд хоорондоо ярилцсан.

Тэрнээс хойш 2 цаг амь тавьж өвдөж уйлсан. Тэгсэн үхсэндээ орилоод байгаа юм гээд загнаад байсан. Яг дүлэгдээд гарах гээд хүүхэд гарлаа гэсэн чинь , чаддаг юм бол гаргаад ир гээд ерөөсөө тоогоогүй эмч нь орж ирчихээд л гараад явсан. Би хавчаад , сүүлдээ ямар ч тэнхээгүй болоод шав шар хүн чинь час улаан болоод . Эмч орж ирээд, даралтыг нь үздээ гэсэн хэвийн үедээ 110,70 байдаг. Миний даралт 200 хүрж байсан тэр үедээ үхэх гэж байсан болохоор яг сайн санахгүй байна. Эмч наад хүнээ төрөх орлуу гээд. Замдаа хэд хэд сөхөрч унаад амьсгаа авч чадахгүй байснаа бол санаж байна. Төрөх орон дээр гараад дүлээд л хүүхэдээ гаргасан. (Жирэмсэний иогт яваад зөв амьсгалж сурсандаа болов уу гэж боддог). Хүүхэд төрөнгүүт хүйг нь таслаад цээжин дээр тавиад л хэн ч байхгүй бүгд алга болсон. Анхлан төрөгч болохоор хүүхдээ ч амлуулж чадахгүй, дөнгөж төрсөн эх ямар ч тэнхээгүй хэсэг хэвтсэн. Хүүхэд уйлаад , дээрээс нь толгой нь баахан сараачцан зураас шиг. Би бүр гайхаад гэрийнхэндээ зураг явуулсан. (Манай гэрийнхэн бүгд гадаадад байдаг юм.) Зулай нь яасан юмбэ гэхээр нь би эмч нараас асуутал: Усыг нь 2дох удаагаа хальслахдаа зүсчихэж. Уг нь нэг хальсалдаг юм гэшшш. Тэгсэн гэрийнхэн уурлаад эх нялхасруу залгаад хэлсэн байсан. Бүхэл бүтэн хүүхдийн зулай зүссэн байна гээд.

Гэтэл төрөх орноос буугаад удаагүй дөнгөж төрсөний дараах өрөөндөө орж ирсэн чинь миний өрөөлүү “Тухайн үеийн бүх дарга нар орж ирсэн”. Чи 19:39-д төрсөн. Дарга эмч нар 20:00 бүгд байж байсан байх шүү. Ямартай ч 7,8 хүн орж ирж өөрсдийгөө танилцуулсан. Дөнгөж төрөөд 20 минут болж байгаа хүн тогтоолоо юу. Үлэмжээ гэж хэн бэ? гэхээр нь би байна гэсэн чинь: Чи одоо гэрийнхэндээ зулай зүслээ гэж хэлдэг хэн юм. Юун сүртэй юм. Хийсвэрээр төрдөг хүүхдүүдийн хацрыг нь ч зүссэн л байдаг.Эцэг эх нь юм хэлдэггүй. Бид нар ямар хардаг биш таамгаараа л зүсдэг гэж билээ. Тэгээд маргааш өглөө 9 цагт хэрүүл уруул хийсэн , эмнэлэгээс гар гээд гаргасан шд. Уг нь дөнгөж төрсөн эх,нярай 24 цаг хяналтанд байдаг биздээ. Орой 8-д төрчөөд өглөө гарсан даа ….
Эх нялхас л сайн гэдэг ойлголтоо авч хаяарай гэдэг үүднээс бичлээ” хэмээн ийнхүү өөрт тохиолдсон зүйлээ сэрэмжлүүлэг болгон бичжээ.

Мөн энэхүү хүний постны доор нэгэн иргэн өөрт тохиолдсон ижил түүхээ ийнхүү бичжээ:

2013 онд усыг нь хагална гээд зүүгээр ухаад духан дээр нь 9 зүсээд нүүр нь хавдартай хүүхдээ төрүүлсэн байдаг юм. Хэлсэн чинь хоёр яс салгаж өгсөнд баярлалаа гэхийн оронд гэж надруу ууралж билээ. Нүдрүү нь , зулайруу нь хатгасан бол юу болох байсан бол бурхан минь. Одоо цагаан сорвитой охин байна даа” хэмээн бичжээ.

Дээрхи хүн өөрийн энэхүү гомдолтой , сэрэмжлүүлэгтэй постныхоо талаар дэлгэрэнгүй тайлбарыг өнөөдөр мөн нийтлэх ажээ. Учир нь энэ үйл явдал яг хэзээ болсон бэ гэх асуултууд их байгаа юм байна. Тэрээр энэ талаараа хэлэхдээ: “Би постныхоо доор тодорхой мэдээлэл өгөх гэж байтал пост устгагдчихжээ. Маргааш тайлбар пост оруулнаа” гэжээ

Эх сурвалж: Үлэмж Үжж гэх хаягтай иргэний сошиал пост , tsahiur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!