Uncategorized

ХAРАМСАЛТАЙ: Сайд Моллай албан ёсоор Азербайжан улсын нэр дээр барилдахаар боллоо…УНШ!!!

Уншигч та бүхэндээ нэгэн таагүй мэдээг хүргэж байна.

2018 оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Саид Моллаи албан ёсоор Азербайжаны шигшээ багт барилдахаар болсон байна.

Азербайжаны жүдо бөхийн холбоо болон Олон Улсын жүдо бөхийн холбооноос Саид Моллаин иргэншил солигдсоны баталгаажуулжээ.

Энэ талаар Азербайжаны жүдо бөхийн холбоо “Моллаи бол жиндээ дэлхийн шилдгүүдийн нэг. Түүн шиг туршлагатай тамирчин манай шигшээ багт хэрэгтэй. Залуу тамирчид ч түүнээс суралцан өсөн дэвжих боломжтой” гэв.

Харин Моллаи “Монголын жүдо бөхийн холбоотой хийсэн гэрээ дууссаны дараа би Азербайжаны шигшээд барилдах хүсэлтээ илэрхийлсэн. Одоогоос өөрийн төрөлх Азербайжаны далбаан дор барилдах болсондоо маш их баяртай байна. Европ, дэлхийн аварга болон 2024 оны Парисын олимп биднийг хүлээж байна. Бидэнд цаг бага байгаа ч би бүхнээ дайчилна” хэмээжээ.

2019 онд Иранаас дүрвэж Монгол Улсын иргэншил авч байсан Саид Токиогийн олимпод Монголын нэр дээр мөнгөн медаль хүртсэн. Тэрээр Олон улсын жүдо бөхийн холбооны 13 цуврал тэмцээнд медаль хүртсэний сүүлийн хоёр нь Монголын нэр дээр бичигдсэн юм.Та энэ талаар юу гэж бодож байна?

Эх сурвалж: Gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!