ЭЕРЭГ

Ноён солиот кино 20 жил болохнээ

Zaya-Sh студи болон Jiij продакшны хамтын бүтээл “Ноён солиот” уран сайхны киног Д.Норовын “Паанаг” өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ.

Ноён солиот нь 2002 онд гарсан Монголын адал явдалт уран сайхны кино бөгөөд найруулагчаар Осорын Бат-Өлзий ажиллаж гол дүрд Дашнямын Бямбацогт тогложээ.

Жүжигчин Д.Бямбацогт хөрөнгийн биржийн №1 брокер Цогийн дүрд тоглосон бөгөөд тансаг амьдралтай чинээлэг нэгэн ба 5 жил хамт амьдарсан Цогийн эхнэр Наран (Д.Ганцэцэг) түүний эд хөрөнгөнд шунаж жолооч Баярын (С.Болд-Эрдэнэ) хамтаар арга сүв зохионо.

Гражын манаач (С.Дамдин), цагдаа (Д.Баттөмөр) зэрэг хүмүүсийн амыг мөнгөөр таглан худал мэдүүлэг гарган Цогийг сэтгэл мэдрэлийн өвчтөн болгож гүтгэнэ.

Цог сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс оргох бөгөөд замдаа үсчин бүсгүй Туяатай танилцаж (Б.Ариунсанаа) элдэв паянтай учирсаар эцэст нь хөрөнгийг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан Баяртай тааралдана. Баяр Цогийг алах гэж оролдон өөрөө хадан цохионоос унаж амиа алдсанаар Цог нэр төр, өв хөрөнгөө сэргээлгэн авч кино төгсдөг билээ

Энэхүү киног бүтээхэд цөөхөн жүжигчин оролцсон бөгөөд гол дүр болох Паанагаар дамжуулан олон өгүүлэмжийг харуулж чадсанаараа онцлог бүтээл болсон юм.

Луйврын золиос болсон нэгэн эр амьдралын эргүүлэгт ороод хэн болж байгаа талаар үзүүлэх тус киноны гол дүрд жүжигчин Д.Энхбаяр ам барьж дуу оруулжээ.

Жүжигчин Д.Бямбацогт өөрийн бүтээсэн дүрийнхээ талаар “Эрүүл мөртлөө солиотой болж байгаа болохоор Паанагийн дүрийг гаргах тийм ч амар байгаагүй. Хүн ийм байдалд орвол яах вэ гэдгийг их бодож байж дүрээ амилуулсан…” гэж хэлснээс үзэхэд жүжигчнээс ихээхэн ур чадвар шаардсан дүр байсан нь ойлгомжтой бизээ.

Эх сурвалж: mn.wikipedia.org, kinosan.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ч.Уранхолбоо: “Зүрх сэтгэл нь бусдын төлөө цохилсон дэндүү хайрламаар энхрий охин үр минь”

Дуучин Ану гэх нэрээр бидний илүүтэй мэдэх Ч.Уранхолбоо маань хэдийнээ […]

Ж.Энхцэцэг: “Би чинь өөрөө их хүнд төрдөг хүн. 6 төрөөд 3 хүүхэдтэй хүншүүдээ. Төрөхийн хүндрэлийн зовлонг өөрөө мэдэрч явсан хүний хувьд хүний төлөө хоёргүй сэтгэлээр хандаж явсан.

Анагаах ухааны доктор , профессор , Эх барих , эмэгтэйчүүдийн […]

Өнөөдөр Анугийн нөхөр төрсөн өдрийн баярт нь зориулж далайн эрэг дээр оройн зоог бэлдүүлжээ

Өнөөдөр бол Ану буюу Ч.Уранхолбоогийн маань төрсөн өдөр билээ. Тэрээр […]

error: Content is protected !!