Цаг үеийн мэдээлэл

Домог дуунуудын эзэн Р.Энхбазар тэнгэрийн оронг зорилоо

Монголын дуу хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн , Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Раднаабазарын Энхбазар ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидний зүрх сэтгэлийг шимшрүүллээ.

Хөгжмийн зохиолч Б.Долгион ийнхүү гашуудан сэтгэгдэлээ үлдээжээ: “Энхбазар ах маань Инээмсэглэл хамтлагийн хувьд авьяас билгээрээ холбогдон олон сайхан дуугаараа бидний урын санг тордон дүүргэж, ахын хувьд үргэлж урам хайрлаж халамжилж ирсэн билээ. “Залуусын уулзалтын дуу”, ”Энх өглөө”, ”Манайд ирээрэй”, ”Бүсгүйчүүд”, ”Хөөрхөн Бурмаа”, ”Дэлхий ээж” , “Эр хүн”гээд нэрс нь цаашаа үргэлжлэх олон олон чихэнд чимэгтэй дуунууд нь он удаан жилийн орон зайг туулан өнөөдөр ч Монголчууд бидний дунд “ардын”дуу мэт эгшиглэсээр буй нь ахын маань гүн авьяас,хөгжмийн мэдрэмж,өндөр боловсролынх нь яруу тод илрэл ажгуу.

Р.Энхбазар нь хөгжмийн зохиолчоос гадна эрдэм номын гүнзгий мэдлэгийн хүрээ бүхий хөгжим судлаач, сэтгүүлч, соён гэгээрүүлэгч байсныг түүний радио , телевизээр бэлтгэн үзүүлж сонсгосон олон гайхамшигт нэвтрүүлэг , хөгжмийн тойм, зохиомжууд нь гэрчлэх бөгөөд бидний ой санамж дурсамжид мөнхрөн үлдэх болно. Энхбазар ахын маань гэгээн дүр , аядуу зөөлөн яриа, урам хайрласан үг, чамин аялгуут дуунууд бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин дурсагдах болно”

Гэр бүл , ах дүү төрөл төрөгсөд , шавь нар , найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!