Цаг үеийн мэдээлэл

Налайх дүүрэгт анх удаа 3 ихэр охин мэндэллээ

Налайхын эрүүл мэндийн төвийн “Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг”-т энэ сарын 4-ний өдөр анх удаа гурван ихэр хүүхэд мэндэллээ.

Гурван ихрийн хувьд ээжийнхээ зургаа дахь төрөлтийн 7 , 8 , 9 дөх хүүхдүүд болж буй бөгөөд 35-36 долоо хоногтойдоо 1700 грамм, 1800 грамм, 1900 грамм жинтэй тус тус мэндэлсэн байна. Нярайн тасгийн ажилтнууд гурван ихэр охиныг 15 хоногийн хугацаанд хяналтдаа байлган эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, өчигдөр гэрт нь гаргажээ.

Хүүхдүүдийг эсэн мэнд өлгийдөхөд тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б. Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар ажилласан байна. Охидыг яаралтай кесаров мэс заслаар эсэн мэнд төрүүлсэн байна.

Эх сурвалж: өрөг.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!