
БОГД УУЛАНД ЗЭРЛЭГ НОХОЙН СҮРЭГ ОРЖ ИРЖЭЭ
Богдхан ууланд зэрлэгшсэн нохойн сүрэг орж ирсэн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр хэлэхдээ: “Зэрлэг нохой дэндлээ. Энэ Тэхийг барьсан байна. Мал эмнэлэг явуулсан ч аварч чадсангүй. Зэрлэг нохой устгалыг “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар” хийх хэрэгтэй байна. Шаардлагатай бол устгал хийх компаниудтай хамтарч ажиллая. Зэрлэг амьтдыг хамгаалах нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүрэг. Эзэнгүй, зэрлэгшсэн нохдыг цөөн дээр нь устгах, олшруулахгүй байх хэрэгтэй байна.

Богдхан ууланд ганц нэгээрээ алхах, аялахдаа маш болгоомжтой байгаарай. Үндсэн замаас өөр газраар явахгүй байх нь зөв шүү” хэмээн хэллээ.

Ийнхүү БОАЖЯ-аас Нийслэлийн удирдлагад зэрлэг нохдыг устгах хүсэлтийг хүргүүлсэн аж. Харамсалтай нь энэхүү зурган дээрх тэхийг амьд олоод мал эмнэлэгт хүргэсэн ч амьд гарч чадаагүй ажээ.
Эх сурвалж: mass.mn