“ГАЛА ХАМТЛАГ”-Нөхөрлөлийн 20 жилийн ой

2004 онд анх байгуулагдаж тухайн үедээ олон хүмүүсийн шүтээн болж явсан “Гала” хамтлагийн охид эрдэм номын мөр хөөн , гэр бүл зохиож улмаар хамтлаг тарсан ч гэлээ 18 жилийн дараа одоо ч тус хамтлагыг мэдэхгүй хүн ховор юм. Учир нь хамтлагийн гишүүн Уранхолбоо маань нийгэмд маш идэвхитэй нэгэн билээ. Саяхан энэ хоёр маань уулзсан бололтой. Хамтдаа зургаа авхуулан , бид хоёрын нөхөрлөлийн 20 жилийн ой удахгүй болно хэмээн нийтэлжээ.

Гала хамтлаг бол 2004-2007 оны хооронд үйл ажиллагаагаа явуулж байсан Монголын охидын томоохон нэр хүндтэй хамтлагуудын нэг юм. Поп, электро урсгалаар уран бүтээлээ хийж байсан.

Хамтлаг уран бүтээлээ туурвиж байх хугацаандаа хоёр цомог, нэг бие даасан тоглолт хийж байсан нь тухайн үеийнхээ жагсаалтуудийг тэргүүлж байсан хит хамтлаг юм.

2005 онд гаргаж байсан “Хөвгүүн” нэртэй цомогт багтаж байсан дуунууд:

  1. Хөвгүүн
  2. Уучлаарай Зулаа
  3. Нэг ангийнхан
  4. Насан туршийн хайр
  5. Өнчин тогоруу

2006 онд гаргаж байсан “Мөрөөдлийн” нэртэй цомогт багтаж байсан дуунууд:

  1. Халаасанд минь чиний зураг
  2. Сүүдрийн дагина
  3. Азтай учрал
  4. Гэнэн дурлал
  5. Миний найз
  6. Бороонд норж болзмоор байна
  7. Би хувилсан
  8. Next fantasy
  9. To be one
  10. The one night

Энэ хамтлагийн дуунуудтай хамт зөндөө сайхан дурсамжийг бүтээсэн олон хүн байгаа бизээ. Тус хамтлагийг 20 жилийн ой дээрээ хамтдаа тоглолт хийхийг уриалж байна. Та санал нэгдэж байна уу?

Нэгэн удаа Ану маань дурсахдаа: Хичээлээ тараад зааланд сагс тоглож байдаг байсан хоёр охин нэг л өдөр Гала хамтлагаа байгуулахаар болж , өнгө өнгийн үрэл, ёолкны мод гэж хэлүүлж байсан ч хүсэл мөрөөдлийнхөө эзэд болж чадсан байдаг. Монголын рок попын ертөнцөд Dance , electro хөгжмийн цоо шинэ хуудсыг сор болсон уран бүтээлч ах эгч нартайгаа хамтарч туурьвасан цаг хугацаа саяхан мэт л тод санагдаж байна. Эрхэт монгол групп, Продюсер Наранзун , Сүнс хамтлагийн Лхагва ах, New star Төрөө ах , Nature sound Дашдондог ах , Продюсер Ангирмаа эгч , Намуун студио Баяраа ах , Аранза ах , Mongol Mix Project Boom town , Урлах эрдэм загварын товчоо гээд бүх шилдэгүүдтэй хамтран ажиллаж ирсэн азтай, одтой охид байсаан бид. Хоногт 4 цаг амраад үлдсэн хугацаанд нь бэлтгэлээ хийж , тоглолтоос тоглолтын хооронд , зураг авалт, ярилцлага өгсөөр явдаг байжээ.” хэмээн дурсжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.