М.Өлзийчимэг: “Асрамжийн газар ирсэн хүүхдүүд аав , ээжийгээ галзууртлаа санадаг”
Ямар ч хараа хяналтгүйгээр 4-5 настай хүүхдийг гэрт нь хаяаад самарт явдаг болж , идэр есийн хүйтэнд хөлдүү гэртээ хөлд ч ороогүй хүүгээ , охиноо түгжиж орхиод архидаад хонуут өнжүүтээр алга болдог болжээ. Төрүүлсэн үрээ өсгөж чадахгүй нь гээд асрамжийн газарт хүргээд ирдэг болж, ухамсаргүй нэг нь гудамжинд хаяаад явдаг болжээ. Энэ мэт амьдралын боломжгүй , арчаагүйгээсээ болж хүүхдээ орхиж байгаа хүмүүс байхад дээд боловсролтой , 3 өрөө байртай , 2 автомашинтай , хангалуун амьдралтай ч төрсөн үрээсээ татгалзах гэр бүл олон байгааг асрамжийн төвийнхөн хэлж байна. Харин энэ хүмүүст оногдуулж байгаа хариуцлага нь шийтгэл биш завшаан болж байгааг хүүхдийн зүтгэлтнүүд хэллээ. Дээрхи хүүхдүүд эцэг эхтээ зодуулж , хүчирхийлүүлж , гологдсон ч тэднийг галзууртлаа санаж бэтгэрдэг гэдгийг асрамжийн төвийнхөн ярьж байна.

Өнөр бүл хүүхдийн төвийн Ерөнхий захирал: М.Өлзийчимэг: Бүтэн өнчин гэж байдаг гэтэл зарим хүүхдүүдийн маань хувьд нэг ч удаа ирээгүй тэрний гэх овогтой байгаад байна. Гэтэл амьдралд гарахаар хагас өнчин гэдэг утгаараа бүтэн өнчин хүүхдэд олгогддог тэтгэмж олддоггүй. Хэрвээ үнэхээр тэр хүүхдийг авах боломжгүй гэж үзэх юм бол шүүх тэгвэл эцэг эх байх эрхийг нь хасаад тэр хүүхдийг бүтэн өнчинд тооцуулалдаа. Дараагийн халамж нь тэр хүүхдэд хэрэгтэй байхгүйюу. Гэтэл ээж нь байгаад байдаг эсвэл аав нь байгаад байдагаас болоод хүүхдүүд янз бүрийн халамжинд хамрагдаж чадахгүй ийм нөхцөл байдал үүсдэг. Дээрээс нь энэ хүүхдүүд маш их хүлээлттэй. Тэр ээж аавыг ирээсэй гээд галзууртлаа хүлээдэг.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эцэг эхийнхээ халуун энгэрт тэврүүлж , гараас нь хөтлөж , хайр халамжийг нь хүсээд ч авч чадахгүй болсон 533 хүүхэд асрамж , халамжийн төвд байгаа бол төрүүлж , өсгөсөн эцэг эхдээ гологдсон 433 хүүхэд тэдэнтэй цуг хүлээхийн зовлонд тарчилж байна. Ийм хүүхдүүдийг гэр бүлтэй нь хамт амьдруулах ажлыг зохион байгуулдагч тэр бүр амжилт олдоггүйг албаныхан хэллээ.

НГБХЗХГ-н Ахлах мэргэжилтэн Б.Батсайхан: Манай байгууллагын зүгээс асрамжийн байгууллагуудаас ар гэртэй нь эргэн нэгтгэх ажлыг байнга зохион байгуулдаг. Гэтэл архины хамааралтай ч юмуу ямар нэгэн байдлаар хүүхдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй , буцаад эрсдэлт нөхцөлтэй байдалтай хэвээр байгаа ийм айлуудад өгөх боломжгүй учраас ингээд үйлчилгээ маань зогсдог.

Амрамжийн төвд өссөн хүүхдүүд амьдралд хөлөө олоход хэцүү байдагийг албаныхан хэлж байна. Хамгийн наад зах нь цэцэрлэг, сургуульд нь хүүхдүүд гадуурхаж , шоглодог. Насанд хүрээд асрамжийн төвөөс нь гарахад нь амьдралд нь дэм болох ах дүү , хамаатан садан байдаггүй. Ийм хүүхдүүдэд хуримтлуулсан хүүхдийн мөнгө нь багахан дэм болдог. Харин ор сураггүй болсон эцэг эх нь хүүхдээ насанд хүрээд асрамжийн төвөөс гарах болоход мөнгөний сургаар гараад ирдэг. Мөнгийг нь дуусахаар нөгөө хүүхэд орох оронгүй , гудамжинд гарах болдог. Тиймээс хүүхэд төрүүлсэн л бол тухайн эцэг эх хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээдэг болох хууль , эрхзүйн орчин манайд дутагдаж байгааг албаныхан онцоллоо.

Өнөр бүл хүүхдийн төвийн Ерөнхий захирал: М.Өлзийчимэг: Эцэг , эх байх эрхийг хязгаарласнаар тэр ээж аав ямар үүрэг , хариуцлага өөртөө авч үлдэх юм гэдэг юмыг тодорхой болгомоор байгаа юм. Гэтэл яг өнөөдрийн практик дээр яаж харагдаж байна вэ гэхээр эцэг эх байх эрхээ хязгаарлуулцан хасуулцан хүмүүс маань харинч бүр санаа нь амраад хүүхдээ асрамжинд өгчихсөн , хүүхдүүд маань хоолтой ундтай, ингээд сайхан байгаа учраас гэдэг байдлаар асуудалд хандаад мөн амьдралаа буцаж сэргээх , үр хүүхдүүдтэйгээ байх ийм нөхцөл байдлыг шийдвэрлэхгүй байгаа байхгүйюу. Тэгэхээр Засаг даргийн захирамж ямар нөхцөлийг бүрдүүлж байна вэ гэхээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ийм эцэг эхийг зүгээр чөлөөтэй явуулчиж байгаа юм.

Судалгаанаас харахад эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн төвд ирэх нь жилээс жилд нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар асрамж, халамжийн төвүүдэд улсын хэмжээнд 976 хүүхэд байгаагаас эцэг эхтэй хүүхэд 433 буюу 45.5хувь байна. Тиймээс арсан хүмүүжүүлэх байгууллагад шилжин ирж байгаа хүүхдийг шүүхийн шийдвэрийг үндэслэн захирамж гардаг байх , хүүхдээ хайхрахгүй байгаа эцэг эхийг албадан сургалтанд хамруулах , хөдөлмөрийн чадвартай ч хүүхдээ тэжээн тэтгэхээс санаатайгаар зайлсхийдэг бол албадан хөдөлмөр эрхлүүлэх , хүүхдийн тэтгэлэгийг төлүүлдэг байх зэргийг гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой тусгах хэрэгтэй байгааг албаныхан санууллаа.
Эх сурвалж: TV9 телевиз