Муу Нара нь хөдөө ч түнтийнэ , хотдоо ч гялалзнаа хө
МУГЖ, Зууны Манлай Эстрадын Дуучин Б.Сарантуяа эгчтэйгээ бас инстаграмын од хөөрхөн охидтой гоё зурганд орсон маань нэр төрийн хэрэг байлаа. Тэр хөөрхөн Jayel гэдэг охиныг харсан чинь ёстой охинтой болмоор санагдсан. Муу Нара нь хөдөө ч түнтийнэ хотдоо ч гялалзнаа хө гэж хэлэн дараах зургийг нийтэлжээ.

Муу Нара нь ёстой нөгөө тугал ч хариулна , туг ч барина гэгчийг хийгээд байгаа юм бишүү. За нэг онгироход үнэндээ фотогень гэдэг чинь хүсээд хүртдэг , худалдаад авчихдаг эд биш бөгөөд бас нээх шаал сороо муутай бачка сайн зурагчнаар даруулаад зурган дээр гоё гарчихдаг үлгэр бас байхгүй байгаа шөө. Хөөрхөн төрүүлсэн ээж аавдаа баярлаад хөдөө хөхөрсөн ч хотдоо гялалзтал хувирч чаддаг өөртөө бас баярлалаа гэж хэлмээр байна хэмээн инээсэн хөгжилдсөн коммент үлдээжээ.

Өглөөхөн Түнхэлийн вокзал дээр түнтийгээд тосгоны хүүхэн шиг л зогсож байсан гэтэл энэ юу вэ. Хамелион юмуу даа хэмээн хэлэх өөр нэгэнч байлаа.

