ЭЕРЭГ

Зураач Л.Өнөрчимэгийн залуу насны зургуудаас

Л.Өнөрчимэг гэх гоц авъяас төдийгүй чамин дэгжин бүсгүйгээр нь Монголчууд бид сайн мэдэх билээ.

Түүний zarig.mn сайтын нэгэн ярилцлагандаа хэлж байсан зарим ярианаас сонирхуулахын ялдамд залуу насных нь зургуудаас хуваалцая.

Л.Өнөрчимэг: Би 1967.06.05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумд төрсөн. Намайг төрөхөөс өмнө ээж маань Улаанбаатар хотод байсан байгаа юм. Хотод 1-р төрөхөд би ээжинхээ гэдсэнд хэдэн өдөр хөдөлгөөнгүй байсан гэсэн. Тухайн үедээ анагаах ухаанд тайлагдаагүй зүйл болоод эмч нар яаанаа хүүхэд нь эндээгүй байгаадаа гэхийг ээж маань сонсоод маш их сандраад Хархоринруу онгоцоор ниссэн гэсэн. Тэгээд онгоцоор нисэх явцдаа хөдөлгөөнд ороод тэгээд ус нь гарчих гээд , ээж маань онгоцондоо бөөлжөөд , ээж маань маш их зүдэрсэн гэсэн. Манай аав Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн хажууд байдаг цэргийн ангийн Соёлын клубын эрхлэгч байсан. Аав ээжийг онгоцоос буухыг алсаас хараад , тэгээд аав Загар гээд ламтан , намайг эх барьж авсан ачтан болон Норжмаа гуай Александр гэх нөхөртэйгөө энэ хэд хамт гүйж очоод намайг төрүүлсэн юм гэнэ лээ. Аав маань цэргийнхээ офицерийн цамцаараа өлгийдөн авсан гэсэн. Ээжийн маань зорьж очсон зүйл нь залбирал байсан байгаа юм. Эрдэнэзуу хийдэд төрсөн хүндээ. Энэ тухай нутгийнхан маань ярьдаг. Би эх баригч ээж буюу авааль ээжийгээ 1997 онд Соёлын төвд нь тоглолт хийлгэж Өндөр ээж хэмээн өргөмжилж байлаа.

Би сансарын нисгэгч болно гэж мөрөөддөг хүүхэд байсан. Монголын анхны эмэгтэй сансарын нисгэгч болно гэж боддог байлаа. Тухайн үедээ хөдөлгөөний олон техниктэй байх хэрэгтэй юм байна , олон хэл устай байх ёстой юм байна гэх мэт судалдаг л байлаа .

Монгол дамшиг 93 наадамд орж олон түмэндээ 4 мөрчөөрөө зураг зурж , зохиосон дуу хөгжимөө дуулж , хөлөөрөө зураг зурж олны танил болж байлаа.

Анх 5 насандаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Жаахан хүүхэд байхдаа л ер нь танигдсан хүүхэд байсан. 10 жилийн хүүхэд байхдаа би Ленин, Сүхбаатрын баримал бүтээж байлаа.

Анги танхим , сургуулиа аавтайгаа нийлж тохижуулдаг байлаа. Хүүхдийн асрамжийн төвүүдэд хичээл үнэгүй зааж байлаа. Нийслэлийн “Үнэн”  сонин , Залуучуудын сонинд байнга гардаг байсан.

Олон улсын Юнеско зэрэг байгууллагуудаас алтан медалиудыг эх орондоо авчирдаг байлаа. Би хүүхэд байхаасаа л олны танилж болж байсан. Би реклам цацаж , мөнгө төлж олны танил болж байгаагүй.

Надад амьдралдаа харамсдаг зүйл байлгүй яахав. Хань ижлээ хүний гарт алдсандаа хамгийн их харамсдаг. Аав ээжийгээ амьд сэрүүн байхад нь би ядуу амьдарч байгаад явуулсан. Яахав би аав ээжийгээ баярлуулах үе байсан ч эд баялгийн сайхныг үзүүлж чадаагүй. Би чинь оргил түвшнээсээ хамгийн доод түвшинд очиж амьдарч байгаагаа харуулсандаа харамсдаг.

Гуравдугаарт би харамсдаг зүйл нь гэвэл: Би чинь ач хүүтэй . Тэр алсын улсад одоо ч би ач хүүтэйгээ уулзаж чадаагүйл байна. Тэр газарлуу нисээд очих чадалгүй байгаадаа харамсдаг. Би тэгэхдээ ач хүүдээ бодсон зүйл байгаа. 1сая долларын үнэд хүрэх зураг зураад соёлын өв, үнэт өвөөр баталгаажуулаад би ач хүүгээ томоо болоход нь бэлэглэнэ гэж боддог.

Надад их баярлаж байсан олон агшин бий. Гадаадад шавь нартайгаа явж байхад хүү маань гэнэт тайзан дээр гарч ирээд зөндөө олон авъяас үзүүлж байсан. Би бэлтгэл хийж зааж өгөөгүй байхад миний хүү маш мундаг байсан. Би тэр үед маш их баярлаж бахархаж байсан.

Миний хүү их мундаг ш дээ. Миний хүү цэнгээнт бүжгийн бүх төрлийг бүжиглэнэ, төгөлдөр хуур хөгжимийг нотыг нь л хараад ямар ч аясыг тоглоно, шүлэг зохионо . Надад зориулсан шүлэгнүүд нь ямар сайхан гээч. Одоо би тэр шүлэг , захиануудыг нь нээж үзээд л инээнэ , уйлна. Тэр гадны том оронд хүү маань өөрийгөө Англи хэлээр илэрхийлээд олон авъяасаа үзүүлж байхад би маш их баярлаад тэвхцэж байсан.

Эх сурвалж: zarig.mn-ийн “Та завтай юу?” нэвтрүүлэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ч.Уранхолбоо: “Зүрх сэтгэл нь бусдын төлөө цохилсон дэндүү хайрламаар энхрий охин үр минь”

Дуучин Ану гэх нэрээр бидний илүүтэй мэдэх Ч.Уранхолбоо маань хэдийнээ […]

Ж.Энхцэцэг: “Би чинь өөрөө их хүнд төрдөг хүн. 6 төрөөд 3 хүүхэдтэй хүншүүдээ. Төрөхийн хүндрэлийн зовлонг өөрөө мэдэрч явсан хүний хувьд хүний төлөө хоёргүй сэтгэлээр хандаж явсан.

Анагаах ухааны доктор , профессор , Эх барих , эмэгтэйчүүдийн […]

Өнөөдөр Анугийн нөхөр төрсөн өдрийн баярт нь зориулж далайн эрэг дээр оройн зоог бэлдүүлжээ

Өнөөдөр бол Ану буюу Ч.Уранхолбоогийн маань төрсөн өдөр билээ. Тэрээр […]

error: Content is protected !!