Анухай багш үнэхээр гайхалтай
Ердөө нэг оролцогчоор нь л жишээ аваад үзье л дээ. Оролцогч О.Үржинханд ердөө 45хан хоногийн хугацаанд 18.1 кг жинг хасаж, цээжний тойргоосоо 14 см , бэлхүүсний тойргоосоо 31 см , өгзөгний тойргоосоо 14 см тус тус хасаж чаджээ. Гайхалтай биш гэжүү. Энэ үр дүн бол оролцогч О.Үржинханд болон фитнесс багш Анухай нарын хамтын хөдөлмөр юм.

“Хүмүүс фитнессээр хичээллэж үр дүнгээ хурдан харахыг хүсдэг юм шиг санагддаг? хэмээх асуултанд Анухай багш маань хариулахдаа:
Н.Анужин буюу Анухай: “Хурдан үр дүн гардаг гэж хэлж болно. Би ч өөрөө хүмүүст хурдан үр дүн гаргахад тусалдаг. Жин хасахад заавал 6 сараас нэг жил шаардагддаг зэрэг хэвшмэл ойлголт бий. Гэтэл хүний бие цаг тутамд, өдөр өдрөөр өөрчлөгдөж байдаг зүйл. Фитнессээр хичээллээд долоо хоноход л гэдэс багасаж, үр дүн мэдэгдэж эхэлдэг. Нэг сарын дотор харагдахуйц өөрчлөлт гарна. Би олон хүнтэй ажилласан тул үүнийг баттай хэлж чадна. Хүмүүст өөрийгөө өөрчлөхөд нь тусалдагтаа туйлын баяртай байдаг.” хэмээн 2 жилийн өмнөх нэгэн ярилцлагандаа хариулж байжээ.

Анухай фитнесс шоуны 2-р улирлын оролцогч О.Үржинхандын өөрийгөө ялан дийлэн бүтээсэн гоо үзэсгэлэнг илэрхийлэх зургуудаас хуваалцая.



