Ялагчаар О.Үржинханд тодорлоо

Анухай фитнесс шоуны 2-р улирлын ялагчаар оролцогч О.Үржинханд тодорлоо. Тэр үнэхээр өөрийгөө ялан дийлж чадлаа.

Оролцогч О.Үржинханд ердөө 45 хоногийн хугацаанд 18.1 кг жинг хасаж, цээжний тойргоосоо 14 см , бэлхүүсний тойргоосоо 31 см , өгзөгний тойргоосоо 14 см тус тус хасаж чадсан юм.  Гайхалтай биш гэжүү. Олон жилийн унаган махыг ингэж богино хугацаанд хасна гэдэг бол үнэхээрийн тэсвэр тэвчээр , хөдөлмөр юм. Энэ үр дүн бол оролцогч О.Үржинханд болон фитнесс багш Анухай нарын хамтын хөдөлмөр билээ.

Анухай багш хэлэхдээ: “Жин хасахад заавал 6 сараас нэг жил шаардагддаг гэдэг хэвшмэл ойлголт бий. Гэтэл хүний бие цаг тутамд, өдөр өдрөөр өөрчлөгдөж байдаг зүйл. Фитнессээр хичээллээд долоо хоноход л гэдэс багасаж, үр дүн мэдэгдэж эхэлдэг. Нэг сарын дотор харагдахуйц өөрчлөлт гарна. Би олон хүнтэй ажилласан тул үүнийг баттай хэлж чадна. Хүмүүст өөрийгөө өөрчлөхөд нь тусалдагтаа туйлын баяртай байдаг.” хэмээн нэгэн ярилцлагандаа хариулж байсан удаатай.

Ялагчийн 20 сая төгрөгийг авбал юунд зарцуулах вэ гэх нэвтрүүлэг эхлэх үеийн асуултанд О.Үржинханд хариулахдаа “Би дүүгийнхээ эмчилгээний төлбөрт нэмэрлэнэ” хэмээн хэлж байсан бол өнөөдөр тэр мөрөөдлөө биелүүлж чадлаа.

Ноён эмэгтэй киноныхоо эзэн дүр нь болж чадсан хүчирхэг эмэгтэй маань “Фитнессийн спортыг орхилгүй цаашид үргэлж амьдралынхаа нэгээхэн хэсэг болгоно” хэмээн хэллээ.

Хүмүүст өөрийгөө өөрчлөхөд нь тусалдагтаа туйлын баяртай байдаг хэмээн хэлдэг Анухай багшдаа мөн халуун баяр хүргэе.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.