Уртын дуучин Б.Батцэцэглэн сайхан үснийхээ талаар ийм зөвлөгөөг өглөө

“Эмээтэйгээ адилхан дуулдаг, ээжтэйгээ их ижилхэн” гэх үгэнд урамшин, тэднийхээ үргэлжлэл гэдэгтээ бахархаж өнөөдрийг хүрсэн Соёлын тэргүүний ажилтан, Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин , Уртын дуучин Б.Батцэцэглэнг авъяас чадвар төдийгүй үзэсгэлэнтэй сайхан эмэгтэйгээр нь Монголчууд бид мэдэх билээ.

Дөрвөн охинтой айлын хамгийн бага охин тэрээр багаасаа эмнэг сургах , мал хариулах гээд хөдөөний олон  төрлийн ажлыг хийж өссөн бөгөөд эмээ нь анх ардын дуу зааж өгсөнөөр дуучин болох гараагаа эхлүүлсэн гэдэг. Говийн уудам цэлгэр орчинд өссөн нь түүнд ардын бөгөөд уртын дуу дуулахад маш ихээр нөлөөлсөн ажээ.

Хөдөлмөрч , авъяастай , үзэсгэлэнт бүсгүй маань мөн уран гартай үйлчин бүсгүй ажээ. Өөрийнхөө ихэнх дээл, хувцасыг төдийгүй өөрийн зүүх бүсээ ч хүртэл өөрөө урлаад өмсөөд, зүүчихдэг гэнэ.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул тэрээр “Миний уран бүтээлийн ард энэ сайхан нутгийн минь уул ус, ард түмнийх нь буян заяа түшээстэй бий” хэмээн хэлж байсан удаатай.

Б.Батцэцэглэн: “Дунд сургуулийн сурагч байхдаа л дээл оёж сурсан. Эмээтэйгээ өссөн минь дээл урлахаас эхлээд хөдөлмөрч чанарт сургасан гэж боддог. Тиймээс зүгээр суух дургүй. Ер нь тоглолтын хувцсаа өөрөө ихэвчлэн урладаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд ажлын ачааллаас шалтгаалаад загвар, санаагаа хэлээд төрсөн эгчээрээ оёулдаг болсон.” хэмээн ярилцлага өгч байжээ.

Ардын дууны донж, хэв маягийг харуулсан, өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн энэхүү уран бүтээлч бүсгүй маань гоо үзэсгэлэнгээрээ мөн бусдын харааг булаадаг нэгэн билээ. Тэрээр хүмүүс ийм сайхан өтгөн , урт үснийх нь арчилгааны талаар асуудаг бөгөөд тэрээр ийнхүү зөвлөгөөг өгчээ:

Тэрээр зөвлөхдөө: Б.Батцэцэглэн: “Бага байхад эмээ маань “үс сайн ургадаг юм” гээд малын сээр хүзүүний шил их идүүлдэг байсан . Тэр сайн нөлөөлсөн байх гэж боддог. Бас ойр ойрхон угаах дургүй, 3-4 тэрнээс ч их хонож байж угаадаг. Их угаах тусам үс өөрийнхөө эрдэс, чийгийг алддаг юм шиг санагддаг. Их угаах тусам үсний өөрийнх нь эрдэслэг багасаж хуйхны тослогжилт ихэсдэг гэж боддог.”

Б.Батцэцэглэн: “Малын шил гэдэг нь “малын нурууны сээр болон хүзүүнд байдаг урт шар эд” ба түүнийг их сэмлүүлж идүүлдэг байсан. Эмэгтэй хүн идэхэд сайн. Үс хумсанд сайн гэдэг байсансан. “

Б.Батцэцэглэн: “Би бол 3-4 , тэрнээс ч урт хоногийн дараа үсээ угаадаг. Хүний биеийг ер нь яаж арчилна уу , тэгж л сурдаг юм шиг байгаа юм . Жаахан тослогтвол түүнийгээ нуух олон төрлийн сүлжээс, үсний боолтнуудаар боох боолтыг сурах нь зүгээр байдаг шүү.” хэмээх өөрийн үснийхээ арчилгаанд мөрддөг зөвлөгөөнүүдээ хэлсэн юм.

Мөн түүний сошиал хуудсандаа өгсөн дээрх зөвлөгөөн дээр нэгэн хүн ийнхүү коммент үлдээжээ: “Үснээс өөрөөс нь ялгарах тос, эхийн сүүг орлох химийн элемент одоогоор байхгүй байдаг юм байна. Тиймээс аль болохоор өөрийнх нь тосонд удаан байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бага угаах гэсэн үг л дээ” хэмээн бичжээ.

Эх сурвалж: urug.mn , Уртын дуучин Б.Батцэцэглэнгийн өөрийн албан ёсны сошиал хуудас

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.