Ундармаагийн 20 жилийн өмнөх гэрлэлтийн хөгжилтэй түүх
2002 оны 10-р сарын 09-ний өдөр бидний хайрт жүжигчин Ундармаа маань хуримаа хийж байжээ. Өөрийн сошиал хуудсанаа 20 жилийн ойн баярт мэдрэмжээ энэхүү зургийн хамт нийтэлжээ.


Энэ сайхан хосынхоо гэрлэлтийн хөгжилтэй түүхээс хуваалцая. Энэхүү яриаг Жүжигчин Ундармаа маань “Baji & Yalalt” нэвтрүүлэгт оролцох үедээ ярьсан юм.

Жүжигчин Г.Ундармаа: “Би хуримаа хийх гэж байж шөнө кинонд тоглоод үүрийн 4 цагт гэртээ ирж байсан хүншүү дээ. Тэр үед “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кинонд тоглож байсан юм. Тэгээд ирээд 3 цаг унтчихаад хуримаа хийж байсандаа. Хуримаа хийхээсээ өмнө 4 хоногийн өмнө манай нөхөр надтай “суухаа болъё” гэж хэлж байсан шүү дээ. (инээв) Учир нь би нөхрийнхөө хажууд утсаар ажлынхаа хүнтэй хэрэлдээд. Би чинь ажил дээрээ сайн дурын хамаг юманд л оролцдог байсан болохоор тэгсэн юмшиг байгаа юм. Хуримынхаа юмыг бэлдээд завгүй явж байхад ажлаас утасдаад “Ундармаа тэр чинь хаана байгаа юм”, “Ундармаа хоол яах юм” гээд араас олон олон юм асуугаад , тэгэхээр нь би “Та ямар ядаргаатай юмбэ, би хуримаа хийх гээд маш завгүй явж байхад.” гээд ууртайгаар хэлчээд утсаа тасалцан. Тэгсэн манай нөхөр надруу бүр аймаар гайхаад харчихсан “Чи сая Түмээ эгчтэй утсаар ярьсан уу?” гэхээр нь тийм гээд. Тэгсэн намайг “Заза чи буу” гэдэг юмдаа. Би гайхаад “Яасан” гэсэн чинь. “Зүгээр л хариулчих иймхэн юман дээр чи ингэж хэрэлдэж байгаа юмчинь , би бол ийм хэрүүл мэрүүлэнд үнэхээр дургүй. Тэгэхээр чи бид хоёр худлаа юм байна. Би чамайг мэдэж авлаа. Чи миний аав , эгч мэгчийн өмнөөс бол ингэж чадахаар юм байна” гэдэг юм. Манай нөхөр чинь их соёлтой, хүмүүжилтэй айлын хүүхэд байхгүйюу. Би тэгсэн хамгийн инээдтэй нь “Хүүшээ хуримаа их олон хүнд хэлчихсэн ш дээ.” гэж хариулаад (инээв). Хүн өөр юм ярьж болно ш дээ тэ. Гэтэл яаанаа одоо зөндөө олон хүнд хуримын урилга тараацан ш дээ гээд . Тэгсэн манай нөхөр одоо бол 250 хүн л мэднэ. Чи бид хоёр таарч тохирохгүй 2 жилийн дараа салвал 25 мянган хүн мэднэ. Одоо болъё гээд. Би тэгээд бодоод, нээрэн их муухай юм хийжээ гэж ойлгоод, уучлалт гуйж байсан. Би одоо ахмад хүний өмнөөс хэрэлдэхгүй гэж уйлж гуйсан байдаг юм. (инээв)”

