Жүжигчин Э.Пүрэвжаргалын ховор зургуудаас

Эмэгтэй жүжигчид дундаа нээлттэй, эршүүд гэгддэг ч ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг уран бүтээлч билээ. Түүний тоголсон уран бүтээлүүдээс дурьдвал: “Эгэлийн гайхамшиг”, “Сүүлчийн шөнө” , “”АдминZ” , “Харанхуй хад” , “Ороолон” , “Шинэ жил” , “Киносутра” , “Орилоон” , “Өөдөө шидсэн чулуу” , “Үүлэн хээтэй орчлон” , “Хөхөөний үүр” , “Бүтэн амьдрал” МОАУСК , “Дархлаа” , “Хэлгүй жим”, “AdminZ-2” , “30 өдөр 30 сек.с” , “37-р точка”, “Хиртээгүй сарнай” , “Сүүдрээр гэтэгч” зэрэг Монголын уран сайхны кинонуудад гол болон туслах дүрүүдийг бүтээсэн чадварлаг жүжигчин билээ.

Түүний үзэл бодлын нэгээхэн хэсгээс хуваалцахын зэрэгцээ ховор зургуудаас нь хуваалцая.

Э.Пүрэвжаргал: Сайн, муу бүх зүйлийг нэг амьдрал дээр бүгдийг нь үзүүлж чадах юм шиг санагдаад урлагт дурласан. Багадаа сониуч хүүхэд байсан учраас сонирхсон, оролдож үзэхсэн гэсэн зүйлээ урлагаар дамжуулж гаргахыг хүсдэг. Тэгээд л урлагт дурлаж жүжигчин болсон доо.

Хэд хэдэн аймшгийн кинонд тоглосон тэрээр хэлэхдээ: “Энгийн дүр дээр бие биетэйгээ харьцдаг бол аймшгийн дүрийн хувьд хий зүйлтэй харьцаж, айдаг, цочдог, тэрэнтэйгээ хөөцөлддөг. Жүжигчин хүний хувьд илүү их чадвар болон илүү их төсөөлөн бодох, өөрийгөө дайчлах чадвар шаарддаг.” гэлээ.

Э.Пүрэвжаргал: “Ямар нэгэн дүрийг голж шилэх биш, ямар нэгэн дүрийг амьдруулах гэж, өөрийгөө сорих гэж айм.шгийн э.ротик, драмын романс, инээдмийн бүх төрөлд хүчээ үзэж байна. Зарим хүмүүс яг тэр дүрээр нь хүлээж авдаг. Би “Мөрдөгч” гээд олон ангит киноны төгсгөлийн анги дээр биеэ ү.нэлэгч, охидуудыг зардаг хүүхний дүрд тоглосон. Гэтэл хүмүүс энэ нөгөө ян.хан зардаг хүүхэн байна гэж харах жишээтэй. Дүрийнх нь хүнээр жүжигчин хүнийг үнэлдэг нь хүндрэлтэй байдаг. Ихэнхдээ надад тоглолт шаардсан эсрэг дүр ирдэг. “

Э.Пүрэвжаргал: “Өөрийгөө одоо байгаагаас илүү гаргахыг хүсдэг. Гэр бүл, ээж аавдаа сайн охин нь байж, мэргэжилдээ ч хичээж сайн жүжигчин болохыг эрмэлзэлж байна. Цаашдаа олон улсын хэмжээний жүжигчин болохыг хүсэж байгаа.” хэмээн хүсэл , зорилгоосоо хуваалцжээ.

Эх сурвалж: kinosan.mn , news.zindaa.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.