Нара маань “Мөрөөдлийн байшин”-даа орлоо
Нара өнөөдөр өөрийн сошиал хуудсандаа нэгэн баяртай мэдээгээ хуваалцлаа. Тэрээр хэлэхдээ:
Нара: “Заа шинэ оны босгон дээр сайхан хүмүүстээ сайхан мэдээ дуулганаа. Тэгэхээр Нара нь хүсэн хүлээсэн “Мөрөөдлийн Байшин”-даа орсооон.

Нара: “Ондоо багтаж “Мөрөөдлийн Байшин”-даа орох гэж юу эсийг л туулсан ч давж чадлаа. Талархах ёстой маш олон хүмүүс болон байгууллага байгаа. Бүгдэд нь жич талархалаа илэрхийлнээ.

Нара: “Юуны түрүүнд гайхамшигтай дулаан , тохь тухьтай байшинг яг хүссэн хэлбэр дүрс , өнгө , хийц , хэв маягтайгаар барьж босгосон “Smart House”-нхандаа талархал дэвшүүлье.

Нара: “Үнэхээр тосгоныхоо хөдөө газарт гал түлэхгүйгээр дув дулаан гэртэй байна гэдгээ өөрөө очих хүртлээ нэг л төсөөлж өгөхгүй байсан чинь бүр үнэхээр суупппер.

Нара: “Одоохондоо бүрэн тохижиж амжаагүй байгаа ч гацуураа засаад ёслолоо. Ондоо багтаж оръё гэж дайрсных орж чадлаа. Ямартай ч энэ газарт хананаас халуун ус гоожиж, халуун баннд хэвтэж , дулаан суултууртай соёлт 00той амьдарна гэдэг үнэхээр мөрөөдөл биелдэг юм гэдгийг л батлах мэт.

Нара: “Түүнчлэн энэ байшин маань зөвхөн манай гэр бүлийн “Мөрөөдлийн Байшин” төдийгүй сайн сайханруу тэмүүлж, өөрсдийн хүч хөдөлмөрөөр хүн шиг сайхан амьдрах гэдэг хүн бүрийн “Байшин” нь баригдаасай гэсэн хүсэл , хайр шингэсэн байшин билээ.

Нара: “За тэгээд бүрэн тохижчихоод “Хөүм Тур” гэдэг билүү , ёстой хийнээ за. Одоохондоо ингэсгээд ёслол маягтай ч тэсэн ядаад та нартайгаа баяртай мэдээгээ хуваалцах гээд ээ.

Нара: “Тэгээд бас нээрээ байшин барихад зөндөө олон хувцаалцмаар чухал чухал зүйлсүүдийг жичдээ хуваалцаад явнаа. Ёстой байшин барихад хэрэгтэй зүйлс хаана хамгийн сайн юу байна гэдгийг муу Нара нь жирэмснээс авхуулаад төрөөд орох хүртлээ ёстой л аргагүй сайн судлаж мэдсэн дээ.” хэмээн баярт сэтгэгдэлээ эдгээр зургийн хамт нийтэлжээ.


