Эхнэрлүүгээ харах харцыг нь хүмүүс магтав

ETV телевизийн “Хайрын шинэ жил” нэвтрүүлэгт Б.Билгүүний гэр бүл оролцжээ. Тус нэвтрүүлэг 2022.12.30-ны өдөр дэлгэцнээ гарах ба нэвтрүүлгийн танилцуулга бичлэг сошиал хуудсанаа тавигджээ. Тухайн бичлэгийн доор хүмүүс Нара-ийн гэр бүлд аз жаргал хүсэхийн зэрэгцээ “Хоёулангынх нь хацар нь хонхойгоод яасан хөөрхөн юмбэ” , “Яриа хөөрөөтэй мундаг залуу байна. Хоёр сайхан хүүтэй болсон гэж ирээд ийм гоё өөриймсөг. Эр хүн гэдэг зүгээр сууж байгаа нь хүртэл Нөмөр байдаг юм гэнэ лээ” , “Нөхөр нь эхнэрээ харж байгаа тэр хайрын харц нь яасан хөөрхөн юмбэ” , “Нара маань нөмөр нөөлөгтэй , харц нь гэрэлтээд яасан гоё жаргалтай харагдаж байна аа” , “Энэ хоёр маань хоёулаа их цайлган , гоё энергитэй хөөрхөн хосууд” гэх мэт эерэг сэтгэгдэлүүд цуварсаар байна.

Тухайн нэвтрүүлэгт хоёр хос маань анх танилцсан түүх , хөгжилтэй хайрын дурсамжуудаа хуваалцах ажээ. Мөн тэдний “Мөрөөдлийн байшинд” нь тус нэвтрүүлгийн хамт олон зочилон очиж тухайн нэвтрүүлгийн зургийг авсан байна.

Хүмүүс нэвтрүүлгийн танилцуулга бичлэгэн дээр ийнхүү сайхан сэтгэгдэлүүдээ үлдээжээ.

Сэтгэгдэл 1: Хорьхон настай залуу гэхэд муухан эр хүнээс хавь илүү дээр яриа хөөрөөтэй мундаг залуу байна. Хоёр сайхан хүүтэй болсон гэж ирээд ийм гоё өөриймсөг. Эр хүн гэдэг зүгээр сууж байгаа нь хүртэл Нөмөр байдаг юм гэнэ лээ. Аз жаргалын дээдийг хүсье

Сэтгэгдэл 2: Нээх тийм халуун дулаан уур амьсгал мэдрэгдэж байна. Хоёулангынх нь нүд гялалзаад нэгэнрүүгээ харж байгаа тэр харц нтр нь яасан ч хөөрхөн юм бэ дээ

Сэтгэгдэл 3: Хоёулангийнх нь хацар нь хонхойгоод л инээж байгаа нь хөөрхөн юмаа.

Сэтгэгдэл 4: Дэндүү удаан ганцаардуулснаа амьдрал ойлгохдоо хөөрхөн залууг илгээжээ гэмээр. Үнэхээр хүнийг хүнээр нь хардаг хүчирхэг эмэгтэй болохоороо ингэж жаргаж амьдарч байгаа юм даа. Үгүй сэн бол яахан ийм сайхан гэр бүл бүтэх билээ” гэх мэт сайхан сэтгэгдэлүүдийг үлдээжээ.

Энэхүү гэгээлэг нэвтрүүлэг энэ хоёрт маань их сайхан дурсамжийг бүтээх байхаа. Шинэ жилийн дурсамж дүүрэн яриаг үзэгч та бүхэн 2022.12.30-ний өдөр 22:00 цагаас ETV телевизээр хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж : ETV

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.