Дуучин Г.Эрдэнэчимэг тоглолтынхоо орлогыг Ц.Дэлгэр багшийнхаа нэрэмжит соёлын төвийн хамт олонд гардуулан өгчээ.
СТА, Дуучин Г.Эрдэнэчимэг маань саяхан 11.04-ний өдөр “Огторгуйн охин” нэртэй тоглолтоо Улаанбаатар хотноо хийсэн билээ. Тэрээр энэхүү тоглолт нь түүний анхны бие даасан тоглолт байсан юм. Нилээд олон жил дуунуудаа хурааж хуримтлуулж ийнхүү томоохон чансаатай тоглолтыг хийсэн билээ. Тэрээр дуучин бүсгүй маань энэхүү тоглолтынхоо талаар хэлэхдээ: “Уртын дуу , ардын дууны салбар маань яалтачгүй хүмүүсийн сонирхол харьцангуй бага байдаг. Тэгэхдээ сонирхолыг нь төрүүлэхийн тулд нилээдгүй хичээж хөдөлмөрлөлөө. Язгуур уламжлалт суурьтай шинэчилсэн бүтэцтэй тоглолт гэдгээрээ онцлог юм” хэмээн тоглолтоо хийхээсээ өмнө ярьж байсан юм.


Энэхүү тоглолтоо үргэлжлүүлэн орон нутгуудаар “Огторгуйн охин-21” нэртэйгээр хийсэн бөгөөд хамгийн эхний аймаг бол түүний төрсөн нутаг болох Архангай аймаг байсан юм. Өвөрмөц , содон хэв маягтай уран бүтээлч маань энэ жил үнэхээр л нөөцөлж нөөцөлж гарч ирсэн гэлтэй уран бүтээлүүд болон тоглолт нь үнэхээрийн чанартай, шинэлэг , чансаа өндөрөөр үнэлэгдэж байсан юм.


Тэрээр саяхан 12 сарын эхээр Дуучин бүсгүй маань дараах мэдээллийг хийсэн юм:
Г.Эрдэнэчимэг: “Хайртай Цэвээндоржийн Дэлгэр багшийнхаа төрсөн нутаг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд зорин ирж тоглолтоо толилууллаа. Тоглолтынхоо орлогыг Ц.Дэлгэр багшийнхаа нэрэмжит соёлын төвийн хамт олонд гардуулан өглөө. Та бүхний ажилд их амжилтыг хүсье.” хэмээн тоглолтынхоо орлогыг багшийнхаа нэрэмжит соёлын төвд хандивлан өгсөн юм.

Тэрээр мөн хэлэхдээ: “Язгуур урлаг , уртын дуугаа түгээн дэлгэрүүлэх үйлсийг нь олон сайхан шавь нарынх нь хамт дандаа үргэлжлүүлж явнаа гэж багшдаа амалж ирсэн. Энэ хэлсэндээ хүрч олон сайхан уран бүтээлүүдийг та бүхэндээ өргөн барих болно. ” хэмээлээ.



