6 хүүхэд төрүүлсэн ч зурсан юмшиг биетэй Ч.Уранхолбоо

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо маань аливааг гэрэл гэгээтэйгээр харж, эерэг ханддаг нэгэн билээ. Тэрбээр Б.Түвшинбаяр гэх залууг амьдралынхаа ханиар сонгож 6 сайхан хүүхдийн аав ээж болжээ. Саяхан энэ сайхан гэр бүл маань зургаа дахь үрээ өлгийдэн авсан билээ.

Ану маань нэгэн ярилцлагандаа “Миний аав олон зүйлийг зэрэг амжуулж чаддаг их хөдөлмөрч хүн” гэж ярьж байхыг сонсоод миний хувьд дүгнэхдээ аавыгаа дуурайсан ийм их хөдөлмөрч, биеэ сайхан авч явдаг , хүчтэй бүсгүй юм байна даа гэсэн бодол төрж байсан юм. Та бүхэн маань ч санал нэг байгаа бизээ.

Үзэсгэлэнтэй , хөдөлмөрч , дайчин бүсгүй маань мөн ухаалаг , эерэг нэгэн билээ. Түүний “Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ юуг анхаардаг вэ?” асуултанд тэр хариулахдаа:

“Би хүүхдүүдээ хайраар дутаахыг хүсдэггүй. Мэдээж эцэг эх бүр л үр хүүхдээ хайраар дутаахгүйг хичээдэг байх. Хүүхдийг өсгөх арга барил, хандлага зэрэгтэй холбоотой бүхий л зүйлс хайраас эхтэй мэт санагдаж, хайртай холбож ойлгодог. Хоол хийж өгөхдөө ч хайраа шингээх хэрэгтэй мэт. Тиймээс хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвших нь шууд надаас хамааралтай учраас эелдэг, зөөлөн харилцааны хэлбэрийг сонгодог. Би жирэмсэн байхдаа үнэхээр их завгүй байсан. Гадуур их явах ажилтай, ханатлаа унтах боломжгүй байсан ч жирэмсний хүндрэл өгч хүүхдүүд маань намайг зовоогоогүй. Учир нь би “Ээжийгээ ойлгоорой” гээд хүүхэдтэйгээ байнга ярьдаг байсан. Ер нь хүүхэд өсгөх арга барил маш чухал. Учир нь бид ирээдүйн Монгол улсын иргэнийг бэлдэж байгаа. Миний бодлоор одоо байгаа нийгмийн зарим сөрөг зүйлс, бухимдал зэргийг өөрчлөх хүмүүс бидний үр хүүхэд, шинэ үеийнхэн маань гэж боддог. Тиймээс гэр бүл болгон үр хүүхдээ хайраар дутаахгүй, бүх сэтгэл зүрхээ зориулж, зөв арга барилаар өсгөж хүмүүжүүлээсэй гэж хүсдэг” хэмээн хариулж байжээ

Зургаан хүүхэд төрүүлчихээд биеэ ийм сайхнаар байлгана гэдэг бол үнэхээр гайхалтай.

Өнөр өтгөн сайхан гэр бүлдээ хамгийн гэгээлэг бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.