Аавтайгаа жигтэйхэн адилхан Гүнжээ охин
Ану буюу Ч.Уранхолбоо маань Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож өдгөө зургаан сайхан хүүхдийн ээж, аав болцгоосон билээ.



Ч.Уранхолбоо маань өөрийн сошиал хуудсуудаа хөтлөх, влог хийх , өөрийн брэндээ танилцуулах гэх мэт цахим орчинд нилээд идэвхитэй завгүй нэгэн бол түүний нөхөр үг дуу цөөтэй, даруу төлөв нэгэн гэдэг нь фэйсбүүк, инстаграм зэргийг ашигладаггүйгээс нь харагдана.



Ч.Уранхолбоо ханийнхаа тууштай байдалд хамгийн ихээр татагдсан гэх бөгөөд хамгийн анх нүд хөмсгөнд нь дурлаж байсан гэдэг.

Таван хөөрхөн охиных нь Гүнжээ нь аавтайгаа хамгийн адилхан. Анх нөхрийнхөө нүд , хөмсөгөнд дурлаж байсан гэж хэлэх тэрээр яг тэр нүд хөмсөгийг нь дуурайсан хөөрхөн охин төрүүлжээ. Аавтайгаа жигтэйхэн адилхан Гүнжээ охины зургуудаас хуваалцая.






Ч.Уранхолбоо: “Би хүүхдүүдээ хайраар дутаахыг хүсдэггүй. Мэдээж эцэг эх бүр л үр хүүхдээ хайраар дутаахгүйг хичээдэг байх. Хүүхдийг өсгөх арга барил, хандлага зэрэгтэй холбоотой бүхий л зүйлс хайраас эхтэй мэт санагдаж, хайртай холбож ойлгодог. Хоол хийж өгөхдөө ч хайраа шингээх хэрэгтэй мэт. Тиймээс хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвших нь шууд надаас хамааралтай учраас эелдэг, зөөлөн харилцааны хэлбэрийг сонгодог. Би жирэмсэн байхдаа үнэхээр их завгүй байсан. Гадуур их явах ажилтай, ханатлаа унтах боломжгүй байсан ч жирэмсний хүндрэл өгч хүүхдүүд маань намайг зовоогоогүй. Учир нь би “Ээжийгээ ойлгоорой” гээд хүүхэдтэйгээ байнга ярьдаг байсан. Ер нь хүүхэд өсгөх арга барил маш чухал. Учир нь бид ирээдүйн Монгол улсын иргэнийг бэлдэж байгаа. Миний бодлоор одоо байгаа нийгмийн зарим сөрөг зүйлс, бухимдал зэргийг өөрчлөх хүмүүс бидний үр хүүхэд, шинэ үеийнхэн маань гэж боддог. Тиймээс гэр бүл болгон үр хүүхдээ хайраар дутаахгүй, бүх сэтгэл зүрхээ зориулж, зөв арга барилаар өсгөж хүмүүжүүлээсэй гэж хүсдэг” хэмээн хүүхэд хүмүүжүүлэх арга барилаасаа хуваалцсан юм.

Өнөр өтгөн сайхан гэр бүлдээ хамгийн гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе.
